Эмгэнэл

Төмөрхуягийн Гомбосүрэн
/1980-2018/


Төмөрхуягийн Гомбосүрэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Т.Гомбосүрэн нь 1980 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн. Тэрбээр 1987 онд Сэлэнгэ аймгийн 1 дүгээр сургуульд элсэн орж, 1997 онд төгссөн. 1997-2001 онд “Сүлд” хууль зүйн дээд сургуульд суралцаж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа “Удирдлагын академи”-ийг 2016 онд Төрийн захиргааны менежментийн чиглэлээр мэргэшил дээшлүүлж, 2018 онд магистрийн зэрэг хамгаалсан байна.

Т.Гомбосүрэн нь ажил хөдөлмөрийн гараагаа Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Хуулийн зөвлөх /2000-2001/, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багш /2001-2002/, Сэлэнгэ аймгийнЗасаг даргын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн албанд мэргэжилтэн /2001-2003/, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, “Фемида Легал консалтинг” Хууль зүйн товчоонд өмгөөлөгч /2003-2013/, 2013-2016 он хүртэл “Эм-Эл-Эс Партнерс” ХХК-ийн захирал, 2016 оноос өдийг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын даргаар ажиллаж байв.

Т.Гомбосүрэн нь 18 жил хууль зүйн болон зам, тээврийн салбарт өөрийн хүч хөдөлмөр, авъяас билгээ дайчлан ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж зам, тээврийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан манай тэргүүний төрийн албан хаагчдын нэг байлаа.

Ийнхүү ажиллаж байх хугацаандаа 2005 онд Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу”, 2010 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль, мөн 2011 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны дээд шагнал “Монголын тэргүүний өмгөөлөгч” цол, тэмдэг, 2015 онд Хууль зүйн яамны хүндэт жуух бичиг, 2017 онд зам, тээврийн салбарын “Тэргүүний замчин хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдсан байна.

Хууль зүйн болон зам, тээврийн салбарын шилдэг төлөөлөгч, тэргүүний сэхээтэн, Хуульч Т.Гомбосүрэнгийн эрдэм мэдлэг, хөдөлмөрч зан, цэх шударга ноён нуруу бидний зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-14 13:59:49
    ум сайн амгалан болтугай
  • зочин  2018-08-14 05:31:44
    үнэхээр үнэнч байсан болохоор нь өширхөж алж дээ муу алуурчин , үнэнч шударга ёсыг халах гэж мэрийх болж дээ
  • Иргэн 2018-08-14 03:17:09
    Албан ажилдаа архи үнэртүүлсэн, албан тасалгаандаа архи уусан хүмүүсийг хайр найргүй ажилаас нь халж Хэдэн жилээр төрийн албанд ажилахааргүй болгох хэрэгтэй.
  • naiz ni 2018-08-14 03:03:16
    4 baga nasnii huuhedtei hun sh dee. hajuud ni haraad zogsoj bsan humuusiist ni bas hariutslaga toots. hamt hori.
  • Зочин 2018-08-13 22:31:23
    Хүн алж чаддаг хүнийг цаацаар шууд ав Юугийн шүүдэг юм тэрийг хараад байж байдаг тэр араатнуудыг шоронд суулгаж хүмүүжүүл
  • Зочин 2018-08-13 22:22:25
    Боловсролтой мэдлэгтэй залуу байжээ ийм л боловсролтой хүн монголд хэрэгтэй байсым Хайран сайхан хүн Араатны гарт үхэх гэж дээ
  • Зочин 2018-08-13 22:15:59
    Ардчилал гарч ирж монглыг ийм замбараагүй болгосон хэзээ байтлаа монгол ийм байлаа даа эмх замбараагүй юу гэгчийн аймшиг вэ юу гэгчийн гутамшиг юу вэ
  • Иргэн 2018-08-13 21:56:52
    Элбэгдоржийнийн бий болгосон,хэрэг замхруулж гаршсан шүүх өнөөдөр Женко-гийн гарт байгаа. Энэ хэргийгзамхруулах нь тодорхой. Зоригийн хэргийн дараа орох улс төр...
  • Зочин 2018-08-13 20:47:25
    Улс төрчдийг дагахаар ийм юм болдог юм байна шүү. Талийгаач Эрдэнэбатыг, Алуурчин нь Женког дагаж иржээ
  • zochin 2018-08-13 15:04:02
    haraad zogsoj bsan 5 hun hun mun uu
    122.201.24.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-13 12:37:45
    Хайран сайхан залуу. Даанч яав даа. Ингээд хоёр айлын амьдрал сүйрч байна. Бид нар чинь бусад улсууд хэдэн саяулаа билүү. Даанч цөөхүүлээ шүү дээ.
  • Зочин  2018-08-13 12:34:44
    Хайран сайхан хүү вэ энэ монгол орон чинь юу болоод байнаа ажилд авахдаа мэдлэг чадвар боловсролын харж шалгалт авч оруулж байгаачээ ийм хулгианууд хүн алаад
  • zochin  2018-08-13 11:03:25
    ene zaluugiin ami nasand haldsan hun ni suuliin zasgiin gazriin ued tomilogdson deereesee 1r hunii bulhaig bur musun darah zorilgoor battulga hurelsuh 2-iin hun...
  • хотын иргэн 2018-08-13 08:53:23
    харамсалтай байна.Ер нь аль ч төрийн албанд насны хязгаар түвшин байх ёстой.Нас дагаж намба, төрх, зан, ааш, эрдэм боловсрол тэгширдэг учраас алдаа бага гардаг....
  •  2018-08-13 07:25:32
    хятад манж угсааны хүмүүс ардчилалаар хятадаас тусламж авч монголын бүх үйлдвэрийг төмрийн хаягдал болгож үнэгүй гахам зөөсөн.
  • Setgegdel 2018-08-13 06:39:17
    Neeh urgen G gegch ni geedl bsn , Alsan I unen uhsen ni unenees hoish ner usiig ni yund nuutsaldag bnaa, bie bienee alchaad tgd buun hudlaa emgenel ilerhiileh y...
  • Туршлага 2018-08-13 06:09:29
    Төрийн яаманд 50-60 насны туршлагатай, мэргэжлийн хүмүүс дарга хийх хэрэгтэй. Амны салиа нь арилаагүй бацаанууд эцэст нь нэгнийгээ нухаж байна
  • зочин 2018-08-13 05:50:53
    Их залуу хүн байж дээ. Хайран халуун амь. Ум маани бад мэ хум.
  • хуульч 2018-08-13 05:46:01
    ЭНЭ ХҮН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГЧ ТӨРИЙН АЛБАНД ТЭНЦЭХ УЧИРТАЙСАН ??? ЕР НЬ ЭНЭ ТАЛААР ТОДОРХОЙ ДУРДСАНГҮЙ ЦААШ ЦААШДАА ЭНЭ ТУХАЙ ЗААЖ БАЙВАЛ ЗҮГЭЭРСЭН ???
  • Иргэн 2018-08-13 05:12:18
    Төмөр замын хэрэг талийгчаар дуусахгүй л байгаасай. Баттулгын хамсаатнуудыг бүрэн зайлуулж төмөр замын хэргийг даруйхан шийдмээр байна. Ерөнхний сайд аа.
  • ireedvi 2018-08-13 05:04:13
    ene yam uls tor hoorondiin l morgoldoon etstee negiinhee altan amind l hvrch bn zam teevriin daguu ene yam ymar ajil hj bn a bvh zamuud g har da yanaa vneheer
    64.119.23.82
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-13 04:23:03
    намтар түүх нь дороос эхэлсэн их энгийн шударга залуу байжээ. хуйвалдсан алуурчид юунаас айж түүнийг хөнөөсөн нь ойлгомжтой, ТЗамын хэрэг, төрийн авилгын сүлжээ...
  • Нараа  2018-08-13 04:22:46
    Ум маани бадми хум
  • Зочин 2018-08-13 04:14:06
    Алуурчид төрд ажилдаг цөвүүн цаг иржээ.
  • Монгол ялжээ. 2018-08-13 04:05:42
    Энэ залуу Жeнко Баттулгын Төмөр замтай холбоотой бүх Но-г мэдэж бсн гн. Алуурчин нь Баттулгын яаманд шахаж өөрийхөө баримтуудыг устгуулах гэж явуулсан
    • Оллоо 2018-08-13 08:44:41
      Ингээд эргүүтээд цуурдаг шүү...дааганаасаа биш даравгараасаа гэдэг шүү.
  • Зочин 2018-08-13 03:35:37
    Хайран сайхан хүний үр хүүхдийн аав хань төр засагийн түшээд нь төрийн ордондоо архидаад эмгэнэл гэж энэ дээ. Ум сайн амгалан болтугай .
  • Ми  2018-08-13 03:33:13
    МАН-ын 60 тэрбумын багцныхны нэг биз.
  • zochin 2018-08-13 03:23:33
    Hairan huu, yam tamgiin gazar iim asuudal garch baigaad uneheer itgehed hetsuu baina, er ny ene arhidaltiig hazaarlah heregtei