Нийслэлийн бүтээн байгуулалт зогсонго байдалд орлоо
“Нийслэлийн иргэдэд амар тайван, аюулгүй амьд­ралыг бий болгоно. Гэр хорооллыг дахин төлөвлөж, та бүхнийг орчин үеийн загварын хауст амьдруулна” гэж Э.Бат-Үүл сурталчилж байгаад хотын дарга болсон нь саяхан. Тэрбээр ам нээх болгондоо л айл бүрийг орон сууцтай, аз жаргалтай амьдруулах тухай ярьж байсныг санах хүн олон бий. Гэвч Үүл баатарын хэлсэн тэр сайхан үгс “Цохих чулуу олтлоо яасан хөөрхөн гөлөг вэ” гэдэгтэй агаар нэг байжээ. Өөрөөр хэлбэл нийслэл хо­тод бүтээн байгуулалтын аж­­лууд үндсэндээ зогсч, хаа сайгүй ухсан нүх, эвдэрсэн замууд аюулын харанга дэлдэх болов.

Хаана ч явсан ний­с­лэлийн иргэд “Дээшээ ха­рахгүй бол баригдаж буй барилгаас төмөр унаж цо­хичих гээд, доошоо харж явахгүй бол замын ухсан нүхэнд уначих гээд байна. Яаж шуу хан амьд явна даа” хэмээн айдаст автаад, алхаж ядан бэмбэгнэж байна.
Энэ­хүү айдас 2012 оны ес­дүгээр сарын 3-нд сурч мэ­дэх их хүслээр жигүүрлэн, хөөрч баярлан гүйж явсан 12 настай жаахан охин амиа алдсан өдрөөс эхэлсэн гэхэд болно.

Түүнийг гарцаар гарч явахад нь “Төгсгүрэн” компанийн барьж буй ба­рилгын зуурмаг шахагч ма­шин төмөр хоолойгоо даал­гүй дарж унасан юм. Энэ өдөр тэр жаахан охин амиа алдсанаар бүх зүйл дууссангүй. Баянзүрх дүүр­гийн V хороонд барилга дээр ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Х өргөгч кранаас унасан тоосгонд оногдо амиа алдсан. Мөн Сонгино хайрхан дүүргийн XXII хороо, “Бридж констракшн” ХХК-ийн барьж байсан барилгын дөрвөн давхраас БНАСАУ-ын иргэн унаж нас барсан.

Ийнхүү нэгхэн өдрийн дотор гурван хүний амь эрсэдсэн бол таван хоногийн дараа Хан-Уул дүүрэгт “Хурд” груп­пийн захиалгаар ба­ригдаж буй “Рапид харш” орон сууцны барилгын өр­гөгч цамхаг ачаагаа дий­лэхгүй толгойн хэсгээрээ ху­гарснаас үүдэн краны жо­лооч 26 настай залуу амиа алдсан юм. Түүнчлэн их сургуулийн II дамжааны оюутан, дөнгөж 19 настай хүү “Тэнгис” кино театрын урд баригдаж буй барилгын хажууд зогсч байхад дээрээс нь төмөр унаж амь насыг нь хөнөөснийг хүмүүс санаж байгаа биз ээ. Энэмэтчилэн жил бүр аймшигт осол ар, араасаа гарч иргэд амь нас, эрүүл мэндээрээ хо­хир­соор байна. Энэ он гар­саар бараг 10-аад хүний амь эрс­дэв. Тухайлбал, өнгөр­сөн нэгдүгээр сард гэхэд л “Тэнгис” кино театрын ха­жууд баригдаж буй “Макс” группийн барилгаас төмөр унаж 36 настай Б-гийн амь насыг хохироолоо. Юун тэр айдасгүй, аюулгүй сайхан нийслэлийг бий болгох вэ. Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ынхан нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуулийн үеэр амлаж байсан энэ үг амьдрал дээр биелсэнгүй. Учир нь өнөөдөр ямар ч айдасгүйгээр алхаж буй хү­нийг нийслэлээс л лав олох­гүй байх. Уг нь хотын дарга “Зөвшөөрөлгүй барил­гуудыг буулгана” хэмээн том дуу­гарч гарч ирсэн. Гэтэл сүүлдээ “Нэгэнт баригдсан барилгуудыг буулгана гэж юу байхвэ. Болохгүйг нь хурааж аваад ашиглая” гэ­сэн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд авсан.

Үүл баатрын НОСК гэх бизнесийг иргэд ивээн тэтгэж, хөлжүүлэх гэж үү?

Үүл баатар өмнөх асууд­лаа шийдвэрлэж чадаагүй байж Нийслэлийн орон сууц­ны корпораци /НОСК/ гэдэг нэртэй бас нэгэн “үлгэр” зохион иргэдийн тархийг угаагаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нь орон сууцны урьдчилгааг нэг дор төлөх чадваргүй буюу орлогогүй иргэдэд зориулагдсан гэх ч үнэн хэрэгтээ түүний бизнес гэж хэлж болохоор санагдана.

Гэхдээ үүнийг сонссон иргэдийн олонх нь ам сайтай байна. Хүн бүр л амьдралаа дээшлүүлчих юмсан гэсэн хүсэлтэй хойно арга ч үгүй биз. Тухайн иргэн сар бүр цалингаасаа 25-30 хувийг нь орон сууц­ны хуримтлалын санд төв­лөрүүлснээр 3-5 жилийн да­раа орон сууцтай болж, дараа нь үлдсэнээ төлж дуу­саад өмчилнө гэж байгаа. Тэгэхээр хэн дургүй байх би­лээ дээ. НОСК эхний жилд 20 мянган орон сууцны за­хиалга авч 50 тэрбум төг­рөг төвлөрүүлснээр орон сууц­­ны ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ хө­төлбөрт хөдөө орон нут­гийн­хан ч хамрагдаж болох аж. Энэ тухайгаа хотын дарга Э.Бат-Үүл сонин, теле­визээр удаа дараа ярьсаар байгаа. Өнгөцхөн харахад, энэ нь зөв ажил мэт боловч судлаад үзсэн хүмүүс “ТОСК байхад НОСК ямар хэрэгтэй гэж. Энэ ч Үүл дарын бизнес байх аа. Хэзээ ч бүтэхээргүй, ямар ч тооцоо судалгаагүй ажил” хэмээж байна.

Үнэндээ да­хиад л нэг нүсэр бүтэц бий болох нь гарцаагүй.Уг нь ТОСК Улаанбаатар хотод жилд 75 мянган орон сууц барьдаг гэж байгаа. Харин НОСК үүн дээр нь нэмээд 5000 орон сууцыг барих юм гэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн гэр хороололд 189 мянган айл амьдарч байна. Эдгээр айлын нэгэнд нь дунджаар дөрвөн хүн амьдардаг гэж үзвэл 800-аад мянган иргэн бий гэсэн үг.

Мөн тэдний бараг 90 хувь нь нийгмийн доод болон дунд давхаргынхан гээд бод. Үүл баатрын байгуулсан НОСК-ийг бүгд сонирхож буй нь ойлгомжтой. Мөн энэ шугамаар орон сууцтай болчих санаатай хүн орон нутагт ч олон байна.

Хотын дарга Э.Бат-Үүл “Хүссэн хүн бүр мөнгө тушааж болно. Хэнийг ч ялгаварлахгүй” хэмээн мэ­дэгдсэн. Тэгэхээр энд хэдэн тоо бодоод үзье л дээ. НОСК-д 20 мянган иргэн нэг сард тус бүр 200 мянган төгрөг тушаавал дөрвөн тэрбум төгрөг хуримтлагдана. Энэ мэтчилэн мөнгө хуримталж 50 тэрбум төгрөг болсноор орон сууц барих ажил эхлэх нь. Ингээд бодохоор лав нэг жил хагасын дараа хүссэн мөнгө нь бүрдэх юм байна. Харин энэ мөнгө нь барилгын бусад компанийн жишгээс үзэхэд үсрээд л 600 айлын орон сууц барихад хүрнэ гэсэн үг. За яах вэ, цаашлаад мянган айлын орон сууц барихад хүрнэ гэж бодъё. Ийм жишгээр Үүл баатар төлөвлөснийхөө дагуу жилд 5000 айлын орон сууц ашиглалтад оруулахад нийт мөнгө тушаасан иргэдийн 15 мянга нь үлдэнэ. Харин тэд зүгээр л ивээн тэтгэтчийн маягаар ажиллаж таарах нь. Эсвэл үлдсэн иргэдэд төсвөөс мөнгө авч орон сууц барьж өгөх хэрэг үү. Тэгээд ч энэ бол ямар ч баталгаагүй, эрсдэлтэй. Ийм зүйл рүү иргэд итгээд мөнгөө хийх болж байна. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулиар бас нэг дарга нь гарч ирээд “Энэ бол маш буруу ажил” гээд үгүйсгэж, ажлыг нураавал яана. Ер нь дээр бодсон тооноос үзэхэд дараагийн хо­­тын дарга гарч ирээд дэм­жиж үргэлжлүүлнэ гэ­дэг юу л бол. Үүл баатар ха­рин энэ асуултад “Хувийн хэвшилд бол хэн ч, хэзээ ч мөнгөө ингэж өгөхгүй. Учир нь төр хэзээ ч дам­пуурахгүй. Улаанбаатар хот байгаа л юм чинь ха­риу­­цагч эзэн нь байна гэ­сэн үг. Дампуурдаггүй тө­­­­рийн захиргаа өөрөө шийд­­­вэр гаргаад хийж бай­на. Иргэдийн мөнгө өөрийн нэ­рийн дансан дээр байна. Буцаагаад авъя гэвэл бу­цаагаад л өгчихнө. Гэхдээ хүүтэй өгөхгүй. Яагаад гэ­вэл, хүүтэй буцаагаад өгвөл хадгаламжийн сан бол­чихно. Мөнгөө нэг бу­цаавал дахиж гэрээ хийхгүй. Буцааж ав­чихаад буцаагаад гэрээ хийе гээд байвал санхүүгийн бай­дал тогтворгүй болно. Нийс­лэл хөрөнгийн ямар баталгаа гаргаж өгөх вэ гэхээр бид жилдээ 500 тэрбумын төс­вийн орлоготой. Бидний мэ­дэлд 400 мянган га газар бай­на. Газар маань бидний ба­талгаа болж байгаа юм” гэж хариулсан. Үндсэндээ эхний хэдхэн мянган иргэн орон сууцандаа орж, үлдсэн олон мянга нь ивээн тэтгэж байснаа ухаарвал мөнгөө ямар ч хүүгүйгээр буцааж авах юм байна.

Ер нь НОСК түүний гэр бүлийн бизнесийн нэг хэсэг болохыг үгүйсгэх аргагүй. Иргэдэд зах зээлийн доод ханшаар тооцож орон сууцаа өгнө гэж байгаа. Харин нийс­лэлд өнөөдөр хамгийн доод үнэ гэвэл төсвийн мөн­гөөр бүтсэн Буянт-Ухаа хо­роолол нэг шоо метрийн үнийг нэг сая 280 мянган төг­рөгөөр тогтоосон байна. Тэгэхээр хотын дарга Э.Бат-Үүл үүнийг дагахад л маш их мөнгө эргэлдүүлэх нь тодорхой юм. Тэрбээр нийс­лэлийн гэр хорооллыг хаус хороолол болгох уриатай сон­гуульд оролцон намдаа ялалт байгуулаад зогсохгүй иргэдийн эмзэг сэдвийг маш сүйхээтэйгээр олж харан төлөвлөгөө боловсруулсан мэт.

Гэвч одоогоор хаус хо­роолол бус орон сууцны хо­роолол барьж байгуулах ажлыг хэд, хэдэн газарт эх­лүүлсэн. Өөрөөр хэлбэл, түү­ний бизнес гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шал­­гаруулахаас эхэлсэн юм. Учир нь Үүл баатар хүү­­дээ нийслэлийн гэр хо­роол­лын нэг хэсэг газрыг орон сууцжуулах эрхийг ол­го­сонд бий. Түүний хүү Б.Чулуудайн “Грандлайн” компани Баянзүрх дүүргийн XII хороо буюу “Жанжин” клуб орчмын нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт хийхээр шалгарсан байдаг. Ингэснээр олон нийтийн дунд Э.Бат-Үүлийн хүүгийн “Гранд Лайн” компани угтаа брокер дилерийн компани байтал яагаад гэнэт барилгын сал­бар руу хальж, түүгээр ч үл барам барилгын салбарт туршлагатай томоохон ком­­паниудыг ялчихав” гэдэг асуулт өнөөдрийг хүр­тэл ха­­риулт нэхсээр бай­гаа юм. Жигжидийн нэ­рэмжит Кино урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгс­сөн, “Brix” хэмээх шө­нийн цэнгээний газрын эзэн, “Со­нор” студи, “Чугу” ком­па­нийг толгойлж байсан гэд­гээр нь иргэд Б.Чулуудайг мэднэ. Гэтэл тэрбээр гэнэт л дуу хөгжмөө хойш тавьж, 2011 оноос эхлэн брокер дилерийн компанийн за­хир­лын албыг хүлээн авсан явдал бол аав нь хотын дарга болсонтой холбоотой бо­лов уу. Ямартай ч Үүл дар­гын хүү барилга барьж эхэл­сэн учраас НОСК дээр дээрх жишээгээ давтахгүй гэх баталгаа алга.

Хайрга дайргаар хазаарлуулсан бүтээн байгуулалт

Нийслэлийн Засаг дар­гын А/293 дүгээр захи­рам­жаар нийслэлийн ну­­таг дэвсгэрт түгээмэл тар­хац­­тай ашигт малтмал олбор­лох, тээвэрлэхийг хо­риг­­лоод бай­гаа. Мөн захи­рамжид нийс­лэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малт­малын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр тех­но­логийн хатуу хучилт­тай автозам барих, олбор­лолт хийх, нийслэлийн нутаг дэвс­гэрээр тээвэрлэлт хий­хийг хориглож хатуу хяналт тавиад байгаа.

Энэ нь бүтээн байгуулалтын ажилд саад тээг болж буйг Үүл баатар өөрийн нүдээр харж байгаа ч ёстой л “Нүд нь балай, чих нь дүлий” гэгчээр таг чиг. Наад зах нь “Гудамж” төсөл нам зогслоо. Үүнээс гадна нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагийн үйлд­­­­вэрүүд, барилгын ком­паниудыг хашаан дотроо бо­лон засмал зам руу нийлэх хэсэгт тээврийн хэрэгслийн дугуйг цэвэрлэх зориулалтын хоёр талбайтай болгоогүй гэх шалтгаанаар аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг ол­­­гохгүй гэх зэргээр “Боох” ажиллагаанаас нь харвал нийслэлд зам, барилгын ажил энэ жилдээ л лав хийг­дэхгүй байж мэдэх нь. Гэх­дээ юмыг яаж мэдэхэв, Үүл даргын хүү Э.Чулуудайн брокер дилерийн “Гранд Лайн” компанийн үйл ажил­лагаа савнаасаа хальж ба­рилгын салбар руу орж бай­гаа юм чинь зам барилгын ажлыг дангаараа монополдон хийхийг үгүйсгэх аргагүй л юм.

Өглөөний сонин
Р.Болд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.