Ой тогтоолтын тамирчид Дэлхийн цомд түрүүлэв

БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan" дэлхийн цомын тэмцээн боллоо. Тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус (бусад тэмцээнтэй адил биш) 6 төрлөөр өрсөлдөв.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт амжилттай оролцлоо. Тодруулбал, тэмцээний эцсийн дүн гарахад Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгуулж, тэргүүн байрт шалгарав.

Ингээд нас насны ангилал болон нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

Өсвөр насны ангилал:
1- р байр : ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноо
2-р байр : Их Мастер М.Уянга - 6115 оноо
3-р байр : Б.Лхагвадорж - 5165 оноо

Насанд хүрэгчид:
1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard - 7416 оноо
3-р байр : ОУИМ LiYang - 7069 оноо

Нийлбэр дүнгээр:
1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard - 7416 оноо
3-р байр : ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноо

Тэмцээний үеэр "Хурдны Хөзөр" төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй санаснаар Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилт тогтоолоо.

Тэмцээний төгсгөлд шилдэг 12 тамирчин гурван багт хуваагдаж телевизийн том шоу нэвтрүүлэгт орж тархины гайхамшгийг харуулж өрсөлдсөн бөгөөд BBC, CCTV зэрэг олон телевиз сурвалжлав.

Ийнхүү Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид 2008 оноос хойш өнөөг хүртэл олон улсын 49 дэх тэмцээндээ амжилттай оролцон 789 медаль хүртэн дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож шагналын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-13 11:06:41
    ийм ухаантнууддаа төрөө бариулья.Одоо энэ төрдөх эрлийз,боовны хэрэгтэй авилгачдаа түргэн шийдье
    202.9.40.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-13 10:39:01
    Herev bidend sain zasgiin gazar baisan bol Mongol uls maani ali hediin busad hugjiltei orontoi ijil zindaand ochchihson baih bailaa gej.
    86.9.145.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Намсрай 2018-08-13 10:34:33
    Төр, засгийн эрүүгийн элементүүдийн тухай уншихаар уур хүрч, сэтгэл гутраад л, оюунлаг, сэхээтэн залуусынхаа гайхамшигтай амжилтын тухай сонсохоор сэтгэл сэргэж...
    202.179.27.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Баярхүү 2018-08-13 06:19:09
    Супер, хэлэх ч үг алга!
    27.123.212.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2018-08-13 05:59:52
    Бахархаж байна, залуу үед маань их боломж байна аа, өрнүүн амжилт ... цаашид зөвөөс зөв амьдраарай.
    49.0.212.110
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-13 03:29:21
    баяр хургэе бахархаж бна еер олон сайхан уг хэлмээр л бна магнай хагартлаа баярлалаа гэж л хэлье дээ
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Eegii 2018-08-13 02:04:46
    Сайхан мэдээ, Үнэхээр мундаг байнаа. Тамирчиддаа улам их амжилтыг хүсье!
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнхөө 2018-08-13 01:42:34
    Ямар мундаг юмбэ. Бахархаж байна
    59.153.113.207
    Мэдэгдсэн Хариулах
  • S.Ganbaatar 2018-08-13 01:41:31
    Bayr hurgie. Ta naraaraa baharhaj, erch huch nemj baidag shuu. Ulam ih amjilt gargaarai.
    124.158.95.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-13 01:25:44
    Сайхан мэдээ байлаа гэхдээ дүү нар минь өвөл зунгүй малгай өмсөж яваарай
    202.9.42.8
    Мэдэгдсэн Хариулах
    • бат 2018-08-28 12:23:23
      Маш чухал зѳвѳлгѳѳ байна ,, ялангуяа ѳвѳл бол толгой нүцгэн явж огт болохгүй шүү !!! дүү нар минь , үүнийг багш нар нь байнга захих хэрэгтэй шүү !!!
      66.181.160.112
      Мэдэгдсэн Хариулах