Зорчигч тээврийн галт тэрэг осолджээ
2018 оны 08 сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сайншандаас Улаанбаатарын чиглэлд явсан 286-р галт тэрэг осолд орж замаасаа гарч, цуваанд явсан галт тэрэгнүүд унажээ. Осол нь Улаанбаатар хотоос 300 орчим км зайтай болсон хэмээн зорчигчид мэдэгдэж байна. Ослын газарт Онцгой байдал, Цагдаа,Түргэн тусламжийн болон Төмөр замын баг хамт олон ажиллаж байна.



Бэртэж гэмтсэн зорчигчдод анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн байна. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй хэдий ч нилээд олон хүн хүнд хөнгөн бэртэл авсан нь тодорхой боллоо.



Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн баг ажиллаж байна. Замыг сэргээн засварлах ажил үргэлжилж байна. 
Юутай ч Хос загал хэмээн нэрлэдэг монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн нэгэн сайхан чадалтай хос зүтгүүр ослын улмаас замаас гарч унажээ. 

Ус ихтэй давтамж ойрхон орж байгаа борооны улмаас төмөр замд эвдрэл гэмтэл үүсээд байгааг замчид маань чадлаараа л илрүүлэн засварлаад байгаа билээ. 2018 оны 08 сарын 10-ы шөнө Номт-Шаргын овоо өртөө зөрлөгүүдийн хооронд байдаг гүүр эвдэрснийг сэргээн засварлаж, галт тэрэг 5 км/ц хурдтайгаар гүүрээр явж өнгөрөх тушаал гаргаад байжээ.




Цаашид илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэх болно.
  
OLLOO.MN
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hetsuu yum aa 2018-08-28 02:48:58
    Boroogui bolohoor gan bolood mal n uheed baidag. Ih boroo orohoor zamd osol garaad baidag. Yaltai ch bil dee. hetsuu yum aa.
  • sonojee  2018-08-13 01:27:47
    buh salbart hariutslagaguin zud nuurelsnii gai ene. tsaashdaa iim zuil ulam ih garah bolno. yagaad ch nemer algaa.
  • ууртай хүн 2018-08-12 04:14:19
    Төмөр замчид чадлаараа гэнэ үү мэргэжлийн түвшинд ажиллах ёстой бус уу