Сэтгүүлч хүүхдийн амь нас аварлаа
Хүүхдүүд золгүй байдлаар амиа алдах, бэртэх гэмтэр зэрэг харамсалтай хэргүүд гарсаар байна.

Тэгвэл дөнгөж сая сэтгүүлч залуу хураалгаатай палкан доор дарагдсан хүүхдийн амь насыг аварчээ.

Тодруулбал, сэтгүүлч Ч.Дашдэлэг хүүхдийн амь аварсан талаараа өөрийнхөө цахим хуудсанд “Сая ёстой аймаар юм боллоо. Шар хаданд айлын хашаанд хоёр жаахан хүүхэд хураалттай палкан дээр сууж байгаад нураад нэг нь дарагдчихлаа. Хашааг нь давж ороод арай гэж гаргав. Хөл нь лав хугарчээ.

Ус уух хувьтай л хүү байж. Эцэг эхчүүдээ үр хүүхдээ хайрлаж хайхарч хараа хяналтаа өндөржүүлье ээ. Юун азаар таарав аа. Таараагүй бол” гэж бичжээ.

Эцэг эхчүүд, асран хамгаалагч нараа үр хүүхдээ хаана юу хийж байгаа талаар эрсдэлтэй газарт тоглож наадаж байгаа эсэхэд байнга анхаарал тавьж байхыг анхааруулъя. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine