HTC компани шинэ загварын гар утсаа танилцууллаа
Ухаалаг гар утасны зах зээлийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг HTC компани шинэ загварын гар утсаа танилцууллаа. HTC Desire 510 загварын уг ухаалаг гар утас нь 4G сүлжээг хэрэглэгчдэд хүргэхээрээ онцлог юм байна. 4.7 инчийн дэлгэцтэй учир видео үзэх, тоглоом тоглох, интернэтэд хайлт хийх зэрэгт илүү таатай эвтэйхэн бөгөөд  Qualcomm-ын хамгийн сүүлийн үеийн quad-core 1.2 GHz Snapdragon™ 410 процессортой аж. Европын орнууд болон Азид зэрэг худалдаанд гаргах юм байна. Өнгөний хувьд  цагаан, саарал гэсэн хоёр л сонголттой байна.
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine