Хониндоо явсан охин ор сураггүй алга болжээ
Хонио хариулахаар гэрээсээ гараад ор сураггүй болсон 13 настай охиныг Онцгой байдлын албаныхан эрэн хайж байна.
 
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог-Уул гэдэг газар энэ сарын 07-нд 13 настай охин малаа хариулж яваад сураггүй болжээ.

Тухайн өдрийн өглөө охин малаа туугаад гарсан ч орой гэртээ ирээгүй гэнэ. Тиймээс гэрийнхэн нь өөрсдийн хүрээлэлд хайсан ч олоогүй аж. Ингээд өчигдөр 11.00 цагийн үед аймгийнхаа онцгой байдлын албанаас тусламж хүссэн байна.
 
Одоогоор Онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд нийлсэн 60 орчим хүн охиныг хайсаар байна.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-08-09 12:41:07
    Харамсалтай л үйл явдал Ганц нэгээр нь хүүхдийг малд явуулалтгүй болжээ хөдөө хээр ганц нэгээр яваа хүүхдүүдэд юу ч тохиолдож болох цөвүүн цаг үе эхэлжэ
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-09 10:11:03
    Үхсэн хатсаны насанд хүрээгүй би 7 настайдаа хонь хариулж байлаа тэгээд болохгүй юм болоогүй
    202.9.42.8
    Мэдэгдсэн Хариулах
    • ork sdad hariulah ni 2018-08-12 23:17:39
      Haha ooriinho yu bichij bgaga haraach? Bolj buteh ym chamd bnu? Teneg ork zda haanaasa internet bas hulgailchaav?
      73.51.43.230
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-09 09:17:22
    Nasand hureegui huuhdeer mal hariuluulah ni huuhdiig albadan hudulmurluulj bgaad tootsogdoh uu? Ter nUB MUBiin convents tunhaglaltai chini herhen niitsdeg um b...
    46.14.247.165
    Мэдэгдсэн Хариулах