ТҮЦ эрхлэгчид өлсгөлөн зарлаж тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэв
Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо, Иргэдийн шударга шүүх ТББ-тай хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдэнд үүсээд байгаа асуудал бол ТҮЦ-үүдийг ачиж байгаа асуудлыг эсэргүүцэж байгаа бөгөөд өөрсдөд нь тулгамдаад байгаа нийгмийн асуудлыг шийдэж өгөхийг шаардан энэ сарын 12-ноос эхлэн МАН-ын төв байрны гадаа хугацаагүй жагсаал, суулт, өлсгөлөн зарлах болсон талаараа мэдэгдлээ.

Тэд “МАН 2016 онд УИХ-ын ээлжид сонгуульд ажилгүйдэл, ядуурлыг шийднэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ, татварыг багасгана, шударга ёсыг тогтооно, авлига хээл хахуультай тэмцэнэ' гэх зэргээр амлаж, үнэмлэхгүй ялалт байгуулсан. Гэвч амлалтаа биелүүлсэнгүй. Зөрчлийн хууль нэрээр ард түмний эрх чөлөөг боомилсон, алба гувчуур, торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн харгис бодлого явуулж байна.

Өөрсдийн хүч чадлаар хувиараа худалдаа эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдэхийн оронд хууль зөрчигч, нийгмийг хордуулагч, хог шаар мэтээр элдэв дарамт шахалт үзүүлж, өр зээлийн дарамтад оруулж, татвар, торгуулиар хүчирхийлж байна.

Тиймээс бид эвлэлдэн нэгдэж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхээр эсэргүүцлийн тэмцэл эхлүүлэх гэж байна. Албан бус мэдээгээр Монголд 300 мянга гаруй худалдаа эрхлэгч бий. Тэднийг тэмцэлд уриалан дуудаж байна. Бидний эсэргүүцлийг хүлээн авч, ямар нэгэн шийдвэрт хүртэл тэмцэх болно.

Тэмцэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ. Хэрэв бидний төлөө ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол бид жагсаал, суултаа өлсгөлөн болгоно” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • или  2018-08-16 00:29:24
    ухэцгээ ухэцгээ
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах
  • zo 2018-08-10 18:45:20
    demjej bna
    59.153.87.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-10 00:55:59
    Tvtsnii hudaldaachid boliochee hamgiin bohir hudaldaa bol tsvts.Ed nar tamhi zarna, oroi bolohoor arhi zarna, dotroo arhidana, tvts dotroo SHEENE
    43.242.243.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-09 19:37:59
    ТҮЦ эрхлэгчид одоо болноо. Хотын өнгө үзэмжийг гутааж задгай жорлон бий болох нөхцлийн бүрдүүлдгээ болих хэрэгтэй. Ухамсартай байцгаа.
    64.119.20.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-09 10:59:45
    32000000*1.25=400000 Үүний 10% 40000 болдог юм тэнэгээ мангараа
    202.9.42.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Шинэ цаг 2018-08-09 09:32:59
    Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Одоо амбааруудаа больцгоо
    139.5.219.145
    Мэдэгдсэн Хариулах
  • тоо 2018-08-09 09:15:13
    30 сая төгрөгийн хадгаламжийн 1 сарын хүүнээс 40000 төгөрөгийн татвар аьахгүй. Та буруу бодож будилсан байна. Эсвэл хүмүүсийг буруу уриалжээ.
    59.153.84.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-08-09 08:52:36
    ТҮЦ-ийг бол ёстой дэмжихгүй ээ, болиулах нь зөв
    103.229.177.50
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2018-08-09 08:11:49
    za odoo TUZuudee hotiin zahruu nuulgewel yasiin be haashaa l harwal neg Ambaar ene bishee
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Түцээ бүр мөсөн болиосой. 2018-08-09 08:04:30
    Ямар ч ариун цэврийн шаардлага хангахгүй заваан Монгол эрчүүдийн гаднаас нь шээдэг амбааруудаа одоо больж үз ,
    182.160.36.120
    Мэдэгдсэн Хариулах
  • m 2018-08-09 07:47:04
    би тайван чөлөөтэй гудамжинд алхамаар байна наад амбааруудаа хашаандаа аваачиж тавь
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-09 07:40:22
    Татвар гувчуур аваад энэ улс сэргэдэг бол сэргэхээр би 68 настай тэтгэвэрийн хүн үхэхдээ хэрэглэх гэж 30 аад сая төгрөг хадгалуулсан сард 40000 -ыг татварт авч ...
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах