Устөрөгчийн хэт ислийн уусмалд дэвтээсэн тахианы мах худалдаалж байжээ
БНХАУ-ын хүнс­ний аюул­­гүй байд­лыг тойрсон асуудалд ил тод болж эхэллээ. Хя­та­дын Жэжан мужийн цаг­даагийн хэлтэс ариутгал, цайруулал­тад хэрэглэдэг химийн бодис болон ус төрөгчийн хэт ислийн уусмалд дэвтээсэн 30 мянган тонн тахианы хөлийг илрүүлэн усгажээ.

Энэ талаар Хятадын төрийн мэдлийн Синхуа агентлаг уламжиллаа. Улмаар хүний эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэх хэрэгт 49 хүнийг сэжиглэж, 38-ыг нь саатуулаад байгаа гэнэ. Устөрөгчийн хэт ислийн уусмал нь хүний биед хортой бөгөөд анхандаа бөөлжис цутгах гэх мэт шинж тэмдэг илэрч, улмаар хоол боловсруулах эрхтний эмгэгийг үүсгэдэг байна.

Хэрэгтнүүд эдгээр хортой бодиснуудыг тахианы махаа цайвар харагдуулахын тулд ашигладаг байсан гэж албаны хүмүүс үзэж байгаа юм байна. Химийн хорт бодист дэвтээсэн тахианы махыг  Жэжан мужиас анх удаагаа илрүүлээд байгаа нь энэ аж. Одоогийн байдлаар Зянсу, Аньхуй, Хэнань зэрэг Хятадын ес орчим нутаг дэвсгэрийн тахианы мах бэлтгэлийн үйлдвэрт устөрөгчийн хэт ислийн уусмал ашиглаж, хэд хэдэн нэрээр дэлгүүрүүдийн лангуун дээр худалдаалж байсан нь тогтоогдоод байгаа юм байна.

Интернэт хэрэглэгчдийн зүгээс “Хятадад аюулгүй хүнсний бүтээгдэхүүн гэж байна уу?”, “Идэж болохоор хүнс хайна гэдэг хэцүү асуудал болжээ”, “Өчигдөр хэт идчихсэн чинь бөөлжих гээд байна” гэх зэрэг шүүмжлэлүүд ар араасаа цацагдсаар байна.  Хятадад өнгөрсөн жилийн долдугаар сард мах хадгалах хөлдөөгчнөөс муудсан тахианы хөл 20 тонныг цагдаагийн албан хаагчид илрүүлэн устгаж байжээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.