Хот хоорондын зорчигч тээврийн компаниуд үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэхийг шаардав

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос 50 орчим аж ахуй нэгжийн 1500 гаруй жолооч нарыг төлөөлөн үнэ тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг энэ сарын 7-ны өдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүргүүлжээ.

Тус шаардлагад хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оролгүй даруй 10 жил болсон бөгөөд бинзен, түлшний үнэ энэ хугацаанд 2,5-3 дахин нэмэгдсэн тул суудал ашиглалт 50 хувьдаа ч хүрэлгүй, алдагдалтай ажиллаж байгаа талаар дурдсан байна. Тэдний гаргасан тооцоогоор жишиг тарифаар 1 хүн.км-т дундажаар 53-63 төгрөг буюу чиглэлээсээ хамаарч 1000-8000 хүртэлх төгрөг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй юм. Энэхүү шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна хэмээн тус албан шаардлагад 40 гаруй аж ахуй нэгжийн төлөөллүүдийн гарын үсгийг хавсаргажээ.



Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • m 2018-08-09 07:41:47
    тэмцлийн дараагийн хэлбэрт гэнүү бүр амар юм болох нь яасан дураараа юм
    • Зочин 2018-08-09 11:19:17
      оф,шортон авилгачид зэвсэглэн боссон ч айхгүй.
  • зочин 2018-08-09 06:15:28
    хот хоорондын автобусны унийг 2000-3000 тегрегеер нэмэхэд гэмгуй байх шуу хулгайн тээвэр бараг хоер дахин их унээр явж байгаа шуу