Машин угаалга, засварын газруудыг бүртгэлжүүлж байна

Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад энэ сарын 07-ны өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэлд хамрагдах тухай мэдэгдэл хүргэж эхэллээ.

Эхний өдрийн байдлаар нийт 29 авто үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөн ажиллах талаар мэдэгдэл хүргүүлээд байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад “Автотээврийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага MNS 5025:2010, “Автомашины угаалгын үйлчилгээ. Ангилал, Ерөнхий шаардлага” MNS 5347:2003 стандартыг хэрхэн мөрдөн ажиллаж буйд 2018 оны 09 дүгээр сард удирдамжтай шалгалт хийнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-08-09 09:20:28
    Mashin ugaalagyn gazruud us tseverjuuleh baiguulamjtai baih estoi gej bodoj bna. Tegehgui bol mashinii tos, busad bohir hursruu nevchij bna
  • БАТАА 2018-08-09 06:47:37
    Ямарч татвар төлдөггүй хашаа гудамж зах дотор засвар хийж байгаа хүмүүсийг эхлээд цэгцлээд дараа нь үйл ажиллагаа нь цэгцэрсэн ААН үүдийг шалгамаар юм,
  • зочин 2018-08-09 04:13:29
    бүртгэх төдийгүй НӨАТ болон бусад татварт бүрэн хамааруулах ёстой. бүх төрлийн татвараас зугтагсад энд оршиж байгааг НАР САЛХИНД гардаггүй төрийнхөн мэдэхгүй ба...