Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан охины ар гэрийнхэнд амьдрах итгэл хайрлав
Цэцэг цэврүү шиг охиноо бусармаг харгис этгээдүүдийн гарт зүй бусаар алдсан аав ээж, эмээ өвөө нар өнөөдөр шар махтайгаа хатаж явна.

Хүний охин үрийг хууран мэхэлж, зочид буудал руу дагуулж ороод улмаар хүчээр архи уулгаж, биеийг нь хүчирхийлж дур хүслээ зүй бусаар хангаж, амийг нь хохироосон аймшигт хэрэг жилийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир” зочид буудалд гарч байлаа. Энэхүү аймшигт хэргийг үйлдсэн хоёр залууд холбогдох хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

Харин 13 настай хайртай охиноо алдаж, ажил төрөлгүй болж, орох оронгүй хэцүүхэн амьдарч байгаа ар гэрийнхэнд нь сайн санаат хүмүүс сарын хугацаатай хандивын аян өрнүүлж, ар гэрийнхэнд нь тусалжээ.

Охины ар гэрийнхэнд өмгөөлөлийн тусалцаа үзүүлсэн хуульч Р.Булгамаа болон сайн үйлсийн аян өрнүүлсэн Б.Ундрах гэх бүсгүйчүүд өчигдөр ар гэрийнхэнд нь аянаар цугласан 30 сая төгрөгийг гардуулан өгчээ. Аяны хүрээнд  хөдөө орон нутаг болон гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд бас нэгджээ.
 
Р.Булгамаа “Фэйсбүүк найзуудын хүрээнд зохион байгуулсан "Итгэлцлийн сүлжээ" аян маань амжилттай өндөрлөлөө. Сэтгэлийн хандив өргөсөн Нүүр номын найзуудад дахин талархснаа илэрхийлье.

Энэхүү сайн үйлсийн аяныг санаачилсан Ундрахдаа халуун баяр хүргэж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе. Бидэнд шантрах үе зөндөө тулгарч байсан ч олон хүний сэтгэл, дэмжлэгээр жигүүрлэн ард нь гарлаа. Олны хүч оломгүй далай.

Үр хүүхдээ алдахын зовлонг амсан шаналж яваа энэ хоёр айлд итгэлийн гэрэл асаалаа. Амьддаа бие биенээ хайрлая, алаг үрсээ хамгаалья. Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж торинох эрхтэй. Энэхүү цугласан мөнгөөр нь энэ айлын хашаанд 7/8 хэмжээтэй байшин барьж өгөхөөр барилгын компанитай гэрээ хийсэн байгаа” гэжээ.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • болроо 2018-08-09 07:35:41
    сайн үйлс дэлгэрэх болтугай сайхан охины амийг 6 тэр бумаар ч үнэлсэн нөхөж барашгүй алуурчид тэд түмнээ зовно тэнгэр бурханы хууль хатуу !!
    202.21.106.160
    Мэдэгдсэн Хариулах
  • dsn 2018-08-09 07:34:12
    ene hereg todorhoi bolovch huuliinhan hoishluulsaar mun ch udlaadaa ih evgui ajillaj bn shuu! balchir huuhduuded ingej haldsan gemt etgeeduuded urshuulgui gej b...
    66.181.179.221
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-08-09 04:32:36
    aluurchdaas mungu gaguulj bair awch uguh hetegtei
    103.10.21.88
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-08-09 04:10:20
    Булгамаа өмгөөлөгчид маш их баярлаж байна. Таны үйлс өөдрөг бүтэмжтэй байг ээ. Тан шиг өмгөөлөгч шүүгч олон байгаасай. Танд баярлалаа.
    202.131.236.138
    Мэдэгдсэн Хариулах
  • байды 2018-08-09 03:48:12
    сайхан мэдээ ба энэ бүсгүйчүүдэд баяр хүргэе та нарын үйлийн үр чинь өөрсдөд болоод үр хүүхэд тань сайнаар тусаж явдаг юмаа сайхан ба
    45.117.35.13
    Мэдэгдсэн Хариулах
  • БАЯРЛАЛАА 2018-08-09 03:41:49
    сАЙХАН СЭТГЭЛТ ХҮҮХНҮҮДЭДДЭЭ БАЯРЛАЖ СУУНА. сАЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
    103.229.122.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-08-09 03:13:37
    Мундаг
    103.229.177.50
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-09 02:58:11
    mundag huuhnuud bainaa.
    202.170.68.38
    Мэдэгдсэн Хариулах
    • moog 2018-08-09 05:36:51
      shildeg yumaa
      202.9.47.177
      Мэдэгдсэн Хариулах