Энэ сарын 11-нд нар хиртэнэ
Наймдугаар сарын 11-нд нар хиртэнэ. Уг нар хиртэлт өглөөний 5.58 цагт эхэлж, 7.23 цагт дуусах аж.

Нар бүтэн хиртэхгүй бөгөөд дэлхийн олон оронд хэсэгчилсэн байдалтай харагдах гэнэ.

Европын хойд болон зүүн хэсэг, Хойд Америкийн хойд хэсэг, Азийн хойд болон баруун хэсгийн орнуудад тод харагдана.

Өнгөрсөн долдугаар сарын 13-нд нар хагас хиртэж, 27-нд сар бүтэн хиртсэн байна.

Харин Улаанбаатар хотод энэ удаагийн нар хиртэлт 29.84 хувьтай харагдах ба нарны хиртэлт 1цаг 26 минут 49 секунд үргэлжилнэ гэж үзэж байгаа аж. Хиртэлийн хамгийн дээд түвшин 6.40 цагт ажиглагдана гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine