Газын зурваст гал зогслоо
Израиль болон Палестины тал Газын зурваст урт хугацааны гал зогсоох хэлэлцээрт тохиролцоонд хүрсэн байна. Ийнхүү 50 өдрийн турш үргэлжилж, ойрын арван жилд тохиогоогүй хамгийн их хүний амь эрсэдсэн мөргөлдөөн уржигдар орон нутгийн цагаар 19 цагт дуусгавар болжээ.
 
Зарим маргаантай асуудлын талаар  хоёр тал Каир хотноо нэг сарын дотор хэлэлцэн шийдвэрлэхээр болсон аж. Үүнд Газын зурваст байгаа зэвсэгт бүлэглэлүүдийн зэр зэвсгийг хураан авах асуудал  хөндөгдөх гэнэ. АНУ-ын Төрийн ордны хэвлэлийн төлөөлөгч Псаки энэ удаагийн хэлэлцээрийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн гл зогсоох шийдвэрийг  мөн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр мөн энэ удаагийн энхийн хэлэлцээр мөргөлдөөнийг эцэс болгож чадахгүй гэдгийг онцлон тэмдэглээд Израиль болон Палестины талын аль аль нь хүчинн чармайлт гаргахыг уриаллаа.
 
Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн сарын 8-ны өдрөөс эхэлсэн мөргөлдөөний уршгаар нийт 2143 хүн амиа алдсан бөгөөд тэдгээрийн дотор 577 хүүхэд байсан гэжээ. Харин 64 цэрэг, гурван энгийн иргэний амь эрсэдсэн байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.