Зэвсэгт хүчний баг тамирчид амжилтаа ахиуллаа

ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар дэлхийн долоон оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна.

'Танкийн биатлон', 'Мэргэн буудагчийн зааг',  'Хээрийн гал тогоо' гэсэн төрлүүдэд оролцож буй баг тамирчид улс эх орныхоо нэр хүндийг өргөн амжилт үзүүлсээр байна. 'Хээрийн гал тогоо' тэмцээний төрөл өндөрлөж манай улсын тогооч нар дэлхийн 12 орноос дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Харин 'Танкийн биатлон', 'Мэргэн буудагчийн зааг' тэмцээнүүдэд оролцож буй баг тамирчид хагас шигшээ тэмцээнүүдэд шалгаран дараагийн шатны тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Тодруулбал 'Танкийн биатлон' тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарчээ. Үүнээс Монгол Улсын баг тамирчид зургадугаар байранд шалгаран өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулж чадлаа.

'Танкийн биатлон' олон улсын тэмцээний ерөнхий шүүгч, хошууч Роман Бенюков:  Танкийн биатлон олон улсын уралдааныг энэ жил их өргөжүүлсэн. Буудлагын байнд шинэчлэлт оруулсан төдийгүй бай тус бүрт нь хяналтын камеруудыг суурилуулсан. Мөн уралдаанд оролцож байгаа танк бүрт жи пи эс байрлуулсан. Оролцогч багуудын хувьд маш хүчтэй өрсөлдөөнтэй байна. Багууд өнгөрсөн жилийнхээсээ маш сайн бэлтгэгдсэн нь энэ жилийн уралдаанаас харагдаж байна гэлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаан ангийн шилдэг танкчдаас бүрдсэн 4 экипаж энэ жилийн тэмцээнд чамгүй сайн амжилт үзүүлэн оролцсоор байна. Монгол Улсын шигшээ багийн 1, 2, 3 дугаар экипажууд тэмцээн эхэлсэн өдрөөс л Ангола, Лаос, Венесуэль улсын багуудтай уралдаж гараа бүр дээр түрүүлсээр хагас шигшээ тэмцээнд шалгарч үлдээд байгаа юм.

Хагас шигшээ уралдаанд өрсөлдөх 12 багийн төлөөлөл уралдах өдөр болон, танкийн өнгөө сугалсан байна. Манай танкчид энэ удаад мөн л улаан өнгийг сугалсан бөгөөд наймдугаар сарын 8-ны өдөр ОХУ, Армен, Венесуель улсын шигшээ багуудтай нэг гараанд уралдахаар болжээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sain bna  2018-08-08 14:00:43
    hesegtee orosiin daraa 2r bairt orj niit dungeer oros, hyatad, azerbaijanii daraa 4t orood baina.
    150.129.142.122
    Мэдэгдсэн Хариулах