270 гаруй айлын эрх ашгийг ноцтой зөрчин барьж байгаа барилгын ажлыг зогсоохыг хүсэв
Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а байрны оршин суугчид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар өнөөдөр оршин суугчид мэдээлэл хийв. 

Тус байранд нийтдээ 270 гаруй өрх айл амьдардаг гэнэ.

Уг 12а байрны хажууд буюу есөн метрийн зайд таван давхар барилга барьж байгааг оршин суугчид эсэргүүцэж байгаагаа онцолсон юм.

 Таван давхар барилга нь хоёр байрны иргэдийн нар үзэх эрхийг хаагаад зогсохгүй 11 дүгээр хорооллын нийтийн бохирын шугам дээр зөвшөөрөлгүй баригдаж байгаад гол учир байгаа гэнэ.

Хэрвээ нэг өдөр бохирын шугам задарч, тэр хавиар бохирдол үүсвэл яах вэ хэмээн айж эмээж байгаагаа илэрхийлэв.
 
12 а байрны оршин суугч Ц.Галбаатар “Энэ барилга баригдсанаар хоёр байрны 240 гаруй оршин суугч нар, салхи үзэж чадахааргүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. 

Энэ барилга анх 2012 онд эсгий гэр, жорлон бүхий хашаа байж байгаад сэндвичэн байшин болсон. Одоо таван давхар барилга болон сүндэрлэж байна. Энэ барилгын ажлыг Э.Бат-Үүл 2015 онд хотын Засаг дарга байхдаа оршин суугчдын гомдлоор зогсоож байсан. Тэгсэн ч одоо үргэлжлүүлэн барьж эхэлсэн. Байшин барих зөвшөөрөл өгсөн хотын удирдлагуудад учир байна" гэв. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүгийн эхнэр 2018-08-10 19:08:07
    Мөнгө олох гэсэн нэг арга хэрэглэж байгаа хүмүүсийн л нэг байх даа энэ
  •  2018-08-08 09:01:17
    Сү БАБА гэдэг хүүхэн трансж?ндн?р нөхрийг хотоос хөөж улсаас гарга
  • zochin 2018-08-07 10:31:11
    Энэ нэг Сү билүү? хотын мер чинь хотынхоо өнгө үзэмж хүн ардынхаа эрх ашгийн төлөө юм дугардаггүй хүн үү? байнга л ийм сэдвээр хэвлэлийн хурал зарлаж харагдахюм...