Даварсан Засаг дарга нарыг БОАЖ-ын сайдаар “даруулна” гэлээ
"Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Засаг даргын хууль бус үйлдлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэд Баянхонгор аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Засаг дарга нар Жаргалант сумын Бөөргийн голд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлолт хийлгэж, таван сумын иргэд, мал ундаалдаг “Байдраг” голын эхийг бохирдуулж байгаа, байгаа талаараа онцолсон юм.

Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын тэргүүн А.Энхтөр “Нөхөн сэргээлт хийх нэрээр манай сум орон нутагт 2013 оноос олон алт, уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Агь хаарвис”, “Жамп”, “Оргил моунт” зэрэг компаниуд хууль бусаар алт олборлож, газар нутаг сүйтгэж байна.

Үүнээс болж "Байдраг гол болон бусад гол, булаг шанд гол, ус бохирдож, ширгэхэд хүрээд байна.  "Байдраг" гол Бөөнцагаан нуур хүртэл 300 орчим км урсдаг цор ганц гол. 

Энэ гол таван сумын хүн малыг ундаалж байна. Дээрх зөрчлүүдийг сумын байгаль орчны байцаагч илрүүлэн акт тавьж үйл ажиллагааг нь зогсоохоор оролдож байгаа боловч аймаг, сумын удирлагууд нь гэрээ хийгээд оруулчихсан гэсэн үндэслэлээр аймгийн МХГ, Байгаль орчны газар, цагдаагийн газрууд нь хамтарч ажиллахгүй, үйл ажиллагааг нь зогсоохгүй байгаа" гэв. 

Мөн “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын УЗ-ийн гишүүн Ж.Энхдөлгөөн “Баянхонгор аймгийн Жаргалант суманд 2-3 компани хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компани нь нөхөн сэргээлт огт хийдэггүй, сум хөгжүүлэх сангийн дансанд 100 сая төгрөг төлдөг ч уг мөнгийг орон нутгийн удирдлагууд захиран зарцуулж, нөхөн сэргээлт нэрийдлээр уул уурхайн компаниудын хууль бус үйл ажиллагааг Баянхонгор аймгийн Засаг дарга болон тус аймгийн Жаргалант сумын Засаг дарга нар өөгшүүлж байна" гэсэн юм. 

Түүнчлэн хууль бусаар алт олборлож байгаа компаниуд  иргэний чацаргана тариалах талбайд алт олборлож эхэлсэн аж.  Тиймээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад эдгээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав.  
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-08-08 05:54:40
    БАТШИРЭЭТИЙХЭН СЭРЭХ БОЛООГҮЙ ЮУ! НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ НЭРИЙДЛЭЭР КОМПАНИУД МӨН Ч ДАВАРЧ БАЙНАА. ГАЗАР НУТГАА ХАЙРЛАХ СЭТГЭЛ БАЙНА УУ НУТГИЙН ЗОН ОЛОН МИНЬ
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Gggg 2018-08-07 15:09:38
    Amjilt husiie bas avilgatai temtseh gazar uguh heregtei
    27.123.212.134
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-07 09:44:44
    боажя аас нехен сэргээлтийн тусгай зевшеерел авсан компаниуд дандаа ингэж хууль бу с олборлолт хийдэг естой нехен сэргээж харагдаач яамны буруу шуу хулгайч яам
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах