УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын ойрын хүн “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес хийдэг
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт УИХ-ын гишүүд болоод тэдний ойрын хамаатан садан, найз нөхөд шахааны бизнес хийдэг гэсэн мэдээлэл гарсаар удаж байна.

Нэг хэсэг Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг тойрсон хамаатнууд нь дээрх үйлдвэрт шахааны бизнес хийж, их хэмжээний мөнгө идэж уусан гэж яригдаж байгаад тэгсхийгээд чимээгүй болсон юм.

Одоо тэгвэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай холбоотой нэгэн эр “Эрдэнэт” үйлдвэрийг  “түйвээж” байгаа бололтой.
Тодруулбал, түүний зөвлөх асан, “Эрдэнэт” үйлдвэрийн 100%-ийн эзэмшилтэй, охин компани болох  “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Энхбат юм.
 
Түүний тарьсан балагийг түмэн олон мартаагүй байх. Тэртээ 2012 онд Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн дарга байхдаа 230 гаруй  тонн нөөцийн махыг муутгаж, хотын иргэдийг махны хомсдолд оруулж, тухайн үеийн Сангийн яам, Хотын захиргаа, Мэргэжлийн хяналтынханыг багагүй сандаргаж байсан удаатай.

Дээрх асуудлаас болоод П.Энхбат нь ажлаасаа чөлөөлөгдөөд зогсохгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, улсад их хэмжээний хохирол учруулсан зэрэг асуудлаар Авилгатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байсан бөгөөд тухайн хэрэг тэгэсхийгээд намжсан.

Хэргийн тухайд дэлгэрүүлбэл, 2008 оноос тус үйлдвэрийн даргаар П.Энхбат  томилогджээ. Түүнийг тухайн үед хотын дарга байсан Ц.Батбаярын баруун гарын хүн гэж яригддаг байсныг сайн санаж байна.

Ц.Батбаярыг хотын дарга байх үед П.Энхбат Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Харин ингэж ажиллаж байгаад албан тушаал ахиж Багахангайн махны үйлд­вэрийн эзнээр суусан. Түүнийг дарга болсны дараахан мэргэжлийн байгууллагуудаас үйлдвэрт нь шалгалт хийхэд их хэмжээний мах хөгцөрсөн байгааг олж тогтоожээ.
 
Махны үнэд дарлуулж малчдыг царайчилж суусан тэр энэ үед мах боловсруулах үйлдвэрээ ажиллуулж Нийслэлийн иргэддээ зах зээлийн үнээс арай хямд борлуулаагүй. Гэтэл тэр их махыг нохой ч тоож шиншлэхээргүй болгочихоод үйлдвэрийн дансыг юу ч үгүй хоосолчихсон сууж байсан гэдэг.

Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу тус мах боловсруулах үйлдвэр нь Нийс­лэлийн хүн амын махны хэрэгцээнд зориулан 15 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэх, 30 тонн махыг нөөцлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч тухайн үед нөөцөлсөн махны ихэнх нь стандартын шаардлага хангахгүй болсон нь шалгалтаар тогтоогдсон.
 
Мөн нөөцөнд авахаар худалдан авсан махыг сольсон байж магадгүй учраас 232,6 тонн мах чанарын шаардлага хангахгүй учир аргагүй эрхэнд устгалд оруулсан.  Харин стандартын шаардлага бүрэн хангасан мах нөөцлөх системтэй энэ үйлдвэрт нөөцийн махны 33,5 тонн нь хөгцөрсөн нь 1.3 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн болж таарсан билээ.

Түүнчлэн П.Энх­бат нь 2011 онд Улаанбаатар банкны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас жилийн 7,0 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр 800 сая төгрөгийг махны үйлд­вэрийн нэр дээр авсан байдаг.

Гэтэл 2012 оны арванхоёрдугаар сард зээлээ төлж чадахгүй луу унжсан зүйл олон бий.

Иинхүү улсын ажлыг үрэн таран хийж, мөнгө төгрөгөөр зугаацаж завшдаг этгээд П.Энхбатын өмнөх хэрэг төвөг нь шийдэгдэж дуусаагүй байхад тэрбээр өнгөрсөн 2017 оны наймдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн охин компани “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар томилогджээ. Эх сурвалжийн хэлснээр, түүнийг гишүүн Х.Нямбаатар энэ албан тушаалд “тухлуулсан” сурагтай.

Тэрбээр томилогдсон даруйдаа хууль зөрчин, мэргэжлийн ажилчдыг хоморголон халж, баруун солгойгүй “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг үрэн таран хийжээ.

Хэд хэдэн баримт бичихэд, тэрбээр техникийн зах дээр 10 гаран сая төгрөгөөр зарагддаг Бонго маркийн машиныг 50 орчим сая (авсан Бонго нь 466 мянган км явсан, 6 дугуй нь элэгдсэн, техникийн хувьд доголдолтой байсныг нотлох техник хүлээж авах актыг хавсаргав),



Алибаба сайт дээр $860-$1450 ханштай буюу монгол мөнгөөр 4 сая төгрөгийн үнэтэй байдаг бетон өнгөлөгчийг 40 орчим сая төгрөгөөр худалдан авсан, 80 гаран сая төгрөгний худалдан авалт хийхдээ тендер зарлаагүй зэрэг түүний олон хуудуутай үйлдэлд нь эгдүүцсэн “РСЦ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд эгдүүцэж, П.Энхбатыг өнгөрсөн онд ажлаас нь чөлөөлж, мөн л хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Гэвч 2018 оны долдугаар сард Х.Нямбаатар гишүүн, П.Энхбат нар дээгүүр, доогуур хөөцөлдөж байгаад ажлаас чөлөөлсөн ТУЗ-ийн тогтоолыг нь эсэргүүцсэн шүүхийн шийдвэр гаргуулан, “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар дахин томилогдсон байна.

Мөн, Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргийг нь ч “царцаагаад” амжсан бололтой.

Бүх нотлох баримт нь бэлэн, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын зүгээс өгсөн өргөдлийн дагуу хавтаст хэрэг нээчихээд, бараг жил тойрч байхад П.Энхбатын хэргийг шүүхэд шилжүүлэхгүй байна гэдгээс харвал Авилгатай тэмцэх газрынхан өөрсдөө авилга авсан байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлээд байна.

Ямартаа ч эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, хууль бус шийдвэрээр улсын мөнгийг үрэн таран хийж, дур зоргоороо “зугаацаж” байгаа том толгойт П.Энхбатад холбогдох хэрэг явдал хаашаа эргэхийг цаг хугацаа харуулах биз ээ.










О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • вэй 2018-08-15 05:29:03
    Аль болохгүй хулгайч нарыг МАН буцаагаад томилдог шдээ.
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2018-08-08 08:58:14
    Yamar hamaa bgaa yum tegeed, yahaar ni oiriin khun geed ch bgaa yum, oilgosongui
    122.201.21.219
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-08 06:07:04
    Нямбаатараар оролдож эхэллээ Мафийн нхан түүнээс айж байгаа л даа мөчөөгөө бүү өг
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-08 03:11:39
    Эрдэнэтийг луйвардсан луйварчидын гар хөлүүд Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д шургалсан.Бүгд л мэдэж байгаа шүү.Нямбаатараар 49-хувийн луйварчид оролдож эхэлжээ.
    202.9.44.81
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2018-08-07 15:39:49
    Ажил авсны дараахан очиж шалгасан юм бол урдах дарга нь холиог нь хутгасан болох уу?
    103.26.193.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-07 12:43:24
    Ene shuuhiin eronhii zovlol shuugch nariin. Zahialgat l medee l bna
    27.123.214.119
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-08-07 11:03:35
    ENE BONGO CH ARAI HETERCHEE....ERDENET UILDVER SHDEE.....ZUGEER L HOTOND ORSON CHONO.
    106.68.5.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэнг өгүүлэгч.  2018-08-07 09:13:59
    60 terbum nertei enkhbold, elbegdorj, hudaldaa hugjilin bank erdenetin 49 huvig idsen lalaruud ene zaluu gishuuneer oroldoj bn. ene zaluu gishuund naah yum alga...
    202.55.188.45
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-07 08:48:53
    хамгийн гол нь энэ хүнийг ажилд шахаж оруулсанд байгаа юм
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-07 08:16:09
    юу гэждээ, ах дүүтэйгээ л ах дүү болно шүү дээ.
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-07 07:35:14
    нямбаатарын ойрын хун шахааны бизнес хийх нь байтугай хун алсан байсан ч ямар хамаа бна аа хамаатуулах гээд байвал монголчууд цеехуулээ ах дуу шуу дээ
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах