Уруйн үерт нэг айлын 300 мал хорогджээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Ар бүүрэг” гэх газар өчигдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 15:00 цагийн орчим орсон аадар борооны улмаас үер буужээ. Уруйн үерийн улмаас мал урссан тухай дуудлага өчигдөр 15:50 цагт ирсэн байна.

Тодруулбал, тус багийн харьяат малчин Б-гийн 300 орчим мал уруйн үерт урсан хорогдож, 400 орчим бог мал үерт боогдсон аж. Иргэний дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиж хоёр цаг ажиллан, үерт боогдсон 400 орчим бог малыг аюулгүй газарт гаргасан байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-08-07 04:53:05
    Олон жилийн өмнө газар зүйн хичээлд халуун орны аадар бороо гэдэг үг санаж байгаа тэр одоо Монголд давтамжтай ирнээ болгоомжил