“Талийгаач хүүг минь буруутгаад өнгөрөх вий гэхээс айж байна”
Гэрийнхээ гадаа тоглож, дэгдэж гүйсэн томоогүй бяцхан хүүгээ тогонд цохиулж алдсан аав ээж хоёр өнөөдөр шар махтайгаа хатаж шаналж сууна.
 
Үрээ алдсан эх хүн үймэрч санааширхаас өөрийг хийж чадахгүй дэмий л цагдаагийн байгууллагын үүд сахиж, мөрдөн байцаагчдын царай харж явна. Хэрвээ хүүд минь анхан шатны тусламж үзүүлсэн бол амь аврагдах байсан юм шүү дээ гэж ээж Ч.Мөнхнасан нь хоолой зангируулан ярьж байна.


 
Томчуудын тоомжиргүй хайхрамжгүй байдлаас болж хэдэн хүүхэд тогонд цохиулж амиа алдсан тохиолдол энэ онд гэхэд дөрөв бүртгэгдсэн байгаа юм. Хариуцлагагүй байдлын хариуцлагыг хэнээс хаанаас нэхэх вэ.
 
Тодруулбал, Өнгөрсөн долдугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Эко шинэс” эмийн сангийн хаалган дээр ил задгай байсан тогтой утснаас 7 настай хүү барьж авч тогонд цохиулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг бараг мартагджээ. Тухайн үед хүн бүхэн гашуудаж, хариуцлага нэхэж, харааж ерөөж байсан бол өнөөдөр ингээд таг чиг мартсан нь харамсалтай юм.

Харин хайртай хүүгээ алдсан аав ээж, ах дүү нар нь цагдаагийн байгууллагаар цаг наргүй л явж, энэхүү хэрэгт эзэн байгаасай, хариуцлага тооцоосой гэж хүсч байна.

Хүүгийн үхлийн шалтгаан бол 100 хувь цахилгаанаас болсон гэдгийг шүүхийн шинжилгээнийхэн гаргачихсан байгаа юм. Харин одоо тэр эмийн сангийн хаалган дээр байсан ил задгай, тогтой цахилгааны утсаа далд хийгээгүй, аюулгүй болгоогүй хүмүүсээсээ л хариуцлага нэхэх учиртай юм.
 
талийгаач хүүгийн ээж Ч.Мөнхнасан ярихдаа “Үнэхээр харамсалтай золгүй юм болсонд одооч эвлэрч итгэж чадахгүй явна. Тухайн үед тогонд цохиулчихлаа гэсэн мэдээлэл аваад гэрээсээ гүйгээд очиход миний хүүгийн минь гар нь бүлээн, гүрээнийх нь судас цохилж байсан. Тэгэхэд би “Хүү минь амьд байна” гэж хашхирсан. Гэтэл түргэний эмч “Эгч ээ танай хүү өнгөрчихжээ. Та гараа ав аа, ойртож болохгүй” гэж хэлсэн. Түүний үг миний зүрхийг сийчих шиг болсон. Хүүхдүүдийн хэлснээр хүү минь тогтой хаалганаас бариад яах ийхийн зуургүй хойшоо саваад унасан гэдэг.
 
Хүү дээрээ очиход нүд нь хараатай байсан юм. Эмчийн хүү чинь өнгөрчихлөө гэсэн үгэнд одоо ч би итгэж чадахгүй нь. Хүү минь ухаан алдчихсан байна гэж бодсон. Миний хувьд маш их гомдолтой байна. Урьд өмнө нь хаалганд цэнэг үүссэн байсныг энэ хавийн олон хүмүүс гэрчилж байгаа.

Өчнөөн хүн холхидог, хүүхдүүд тоглодог газар  яагаад олон хоног тогтой байлгав. Яагаад ил гарсан утсаа янзалж болоогүй юм бэ гээд олон асуулт байна. Хүүхдүүд энэ, тэрүүгээр тоглоод гүйж байхад шалбарсан цахилгаан утсаа янзалсан бол миний хүү амьд байх байсан юм. Цаашид хүний амь дахин эндэхийг үгүйсгэхгүй. Энэ харамсалтай явдал зөвхөн манай гэр бүл, миний бяцхан үрээр төгсгөл болоосой гэж бодож байна.
 
Шүүхийн шинжилгээний хариу зуун хувь тогноос үүдэлтэйгээр нас барсан гэж гарсан. Эмч нар дотор эрхтэн нь эрүүл боловч зүрх нь зогссоны улмаас амиа алдсан байна гэж бидэнд хэлсэн.
 
Одоогоор Эмийн сангийн үүдний хэсэгт цахилгаан цэнэг яагаад үүссэнийг тогтохоор мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа. Тог юунаас үүдэлтэй болохыг мэргэжлийн хяналтын газраас дахин нарийвчилсан дүгнэлт гаргана гэсэн боловч хариуцсан мэргэжилтэн нь амарсан байна. Тийм учраас цахилгааны дүгнэлтийг хүлээж байна.
 
Гэхдээ тухайн үед хариуцлагатай ажилласан бол өнөөдөр миний хүү амиа алдахгүй байлаа. Хүүгийн минь хэрэг явдлаас хойш надтай олон хүмүүс уулзсан. Тэр дундаа хүүхдийн байгууллагаас манай энэ хавийн тоглоомын талбай ил задгай утасны асуудлыг цэгцлэх асуудлаар хорооны Засаг даргад хандсан байна билээ. Хамгийн гол нь хүүгийг минь буруутгаад хэрэг явдал нь юу ч болохгүй өнгөрчих вий гэсэн айдас болгоомжлол байна.
 
Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд зуун хувь тогноос үүдэлтэй гэсэн хариу гарсан. Гэхдээ шинжилгээний хариунд нэг эргэлзээтэй зүйл байсан. Тэр нь юу гэхээр тухайн үед хүүд минь анхны тусламж үзүүлсэн бол хүү амьд байх талаар бичсэн байна билээ.

Түргэний эмч  ирээд биед нь хүрч болохгүй шүү гээд намайг хүргээгүй. Бүх зүйл тодорхой байхад хуулийн дагуу шийдэж өгөөсэй гэж горьдож сууна. Бид нарын уй гашуу тайлагдаагүй, хүлээхэд ч бэрх байна. 

Миний хүүтэй адил хоёр гурван хүүхэд тогонд цохиулаад амиа алдсан байхад эрх баригчид яагаад тоохгүй, чих нь дүлий суугаад байгаа юм бэ. Бид хариуцлагыг хэнээс нэхэх юм бэ.

Энэ хайхрамжгүй байдлыг өөрчлөхийн тулд хүний эрхийн тухай хуульд  өөрчлөлт оруулаасай. Манай монголд хүний амьдрах аж эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрх зөрчигдөж байна. Гаднын оронд золгүй байдлаар амь насаа алдахад даатгалаар шийддэг бол манайд энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалт дутагдалтай байгааг ажиглалаа” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-08 09:14:34
    ёстой хувьсгал хийцгээх цаг ирж.......................................................................................
    103.229.123.211
    Мэдэгдсэн Хариулах
  • и 2018-08-07 20:17:42
    Хүүе амьсгалуулах, зүрхийг нь ажиллуулах гэж үзээгүй гэж үү? Эргэн тойрны хүмүүс нь ч гэлээ анхны тусламж үзүүлэх мэдлэггүй манай ард түмэн яасан харанхуй байна...
    66.181.190.66
    Мэдэгдсэн Хариулах
    • монгол хүн 2018-08-08 09:09:25
      харин тийм. новшийн эмч өөрөө тогноос болж яаж ч магадгүй гэж бодоод ойртоогүй байх. бүүр дургүй хүрч байна үзэн ядаж байна. тэр буруутнууд бүгд өөрсдөө үхээсэй...
      43.228.130.186
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-07 07:26:02
    еер хун эрчим хучний сайд байсан бол даваасурэн едийд юу гэж байгаа бол огцрох хэрэгтэй л гэх байсан даа хун шуумжилдэгээрээ бол энэ хун огцормоор доо
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-07 06:47:30
    Ардчиллыг шүтэгчид бид ардчиллыг шүтдэг, зөв байна гээд замбараагүй, хариуцлагагүйг өөгшүүлэгчид хамгийн харамсалтай гунигт орохыгоо урьдчилж харах байж дээ... ...
    203.91.119.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Dashka 2018-08-07 06:38:26
    Ter togoo yanzlaagui baiguullagad ni hariutslaga tootsoochee
    202.21.112.194
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-07 05:54:24
    standard baihgui , baisan ch murdudgui uls neg iimerhuu baih um daa
    213.55.211.18
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-07 05:41:52
    Uneheer haralsaltai, haalgand buren hamgaalat hiilgui orhison emiin san, tsahilaanii gazraas hun duudaj zasuulaagui buruug bas huleeh estoi
    122.201.21.19
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2018-08-07 05:43:37
      Hahiutslagiin tigtoltsoo, huulgui uchraas ezen ny oldohgui baina, hen hariutslaga huleeh ny todorhoi baina shuu dee, emiin san bas buruutai
      122.201.21.19
      Мэдэгдсэн Хариулах
  • зо 2018-08-07 05:02:52
    Тогоо янзлаагүй байгуулгад одоо болтол хариуцлага тооцодгүй юм уу.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-08-07 04:30:32
    Түргэнийхэн дандаа хойшоо сэтгэлтэй, тэр нь асуудлаас зугатаж амиа хайцаалж бгаа санаа. Хэд хэдэн түүх сонсож бсан, осол дээр ирээд үхсэн гэдэг онош тавиад явдг...
    150.129.143.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-07 04:07:47
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
    202.9.42.7
    Мэдэгдсэн Хариулах