Туул голоос хүүхдийн амь аварсан охиноороо аав нь бахархаж байна
Хүний сайхан үйлс, иргэн хүний ухамсар гэж сайхан юм. Туулын усанд амь эрсдэх шахсан 6 настай хүүгийн амийг аварсан охиноор хүн бүр бахархаж байна. Өөрийгөө эрсдэлд оруулан байж өрөөлийн хүүхдийн амь насыг хамгаалж аварсан охиноор олон нийт бахарахгүй байхын баярлахгүй байхын аргагүй юмаа.

Тодруулбал, хоёр хоногийн өмнө буюу уржигдар Туул голоос зургаан настай хүүгийн амийг аварсан охиныхоо талаар аав нь өөрийнхөө цахим хуудсанд пост хийснийг олон хүн шэйрлэсэн харагдана.

Тэрбээр “Миний шар охин өчигдөр буюу 2018.08.05-ны өдөр Тэрэлжийн гүүрны орчимд эргүүлэг ихтэй, хүчтэй ширүүн урсгалтай Туул голоос өөртөө маш том эрсдэл дагуулан Анхбаярын Их-Эрдэнэ гэдэг 6 настай хүүгийн амь насыг аварч чадлаа, охиныхоо хоромхон хугацаанд гаргасан зоримог,сайхан сэтгэлээр аав нь бахархаж байна” гэжээ.

Гол усны аюул гарсаар байгаа энэ өдрүүдэд нэг ч гэсэн хүүхдийн амийг алдаагүй аварсан дээрх охиноор бахархаж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Дашрамд дуулгахад энэ он гарснаас зуны улиралд 13 хүүхэд усанд осолдож амиа алджээ.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-08-08 08:46:05
    us aimaar uertei baigaad baihad huuhdee bitgii tiishee yavuulaldaa 2 hunii ami aldah shahsan baina shuu dee. azaar sain yum bolj.
  • дорж 2018-08-07 08:39:16
    Баярлаж бахдахгүй байхын арга үгүй.охин минь аз жаргалтай эрүүл энх амьдарч эх орондоо их үйл бүтээгээрэй.
  • Зочин  2018-08-07 05:10:27
    Баяр хүргье мундаг охин байна даа.
  • хангай 2018-08-07 04:11:56
    Мундаг охинд талархаж байна. Их сургуульд сурах төлбөрөөс нь төр засаг чөлөөлөх хэрэгтэй.
  • Mongol er 2018-08-07 02:58:05
    Mundag baina. Bayar hurgie. Jinhene baatar.
  • зочин 2018-08-07 01:56:24
    ийм л хумуус коммунизмыг байгуулна даа гэж анхны алхам кинон дээр буриад евген хэлдэг дээ туун шиг ийм л залуучууд улс орныг маань авч явна даа баяр хургэе
  • Зочин 2018-08-07 01:43:37
    Баярлаад баршгүй ямар ачтай зоригтой охин бэ. Хамгийн сайна сайхныг хүсэн ерөөе