Сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай танилцана
 Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, засварын ажилтай танилцана.

Тодруулбал, 09.00 цагт БЗД-ийн 68 дугаар сургуулийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилтай танилцах бол 09.30 БЗД-т баригдаж буй 280 хүүхдийн ортой 146 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай танилцана.

Мөн дараа нь 10.10 ХУД-ийн 60 дугаар сургуулийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцах ба 10.50 СХД-ийн 25 дугаар хороонд баригдаж буй 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилгын явцтай танилцах ажээ.

Харин дараа нь 11.30 СБД-ийн 51 дүгээр цэцэрлэгийн барилгыг дулаалах явцтай танилцаж 12.00 ЧД-ийн 14 хороо бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар чөлөөлөлтийн явцтай, 12.20 тус дүүргийн 19 цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын явцтай танилцах юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.