Монголын шилдэг сэлэмчид Япон, Индонези улсыг зорьжээ
 “Page via Fencing Mongolia” анхны медалийн төлөө Монголын шилдэг сэлэмчид Япон, Индонези улсуудыг зорьжээ.
 
"Жакарта-Палембан 2018" Азийн наадамд оролцох Монголын туялзуур сэлэмний багийг үдэн гаргах ёслол өчигдөр болов.

Азийн наадмын өмнө манай тамирчид Японы Аомори мужийн Имабэцү хотод 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм байна. Энэхүү бэлтгэлийг хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Японы тал бүрэн хариуцаж байгаа гэнэ.
Азийн наадам болон Япон дахь хамтарсан бэлтгэлд Монгол Улсын туялзуур сэлэмний баг дараах бүрэлдэхүүнээр оролцоно.

- Д.Ганбаатар (Ерөнхий дасгалжуулагч)
- Л.Шинэтулга (дасгалжуулагч, Хангарьд клуб)
- Б.Батхүү (Хангарьд клуб, 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга)
- Э.Дөлгөөн (УБ Фенсинг клуб, 2018 оны улсын дэд аварга, БРБ чансааны тэргүүн тамирчин)
- Э.Бат-Эрдэнэ (УБ Фенсинг клуб, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга)
-А.Бат-Эрдэнэ (Хангарьд клуб, 2018 оны багийн улсын аварга)
- Б.Гэрэлмаа (Хангарьд клуб, Монгол Улсын 5 удаагийн аварга)
- Б.Амарзаяа (Уурхайчин клуб, 2017 оны Улсын аварга)
- Г.Халиунаа (УБ Сити Клуб, 2018 оны улсын дэд аварга)
- М.Нямжаргал (Уурхайчин клуб, УАШТ-ий хүрэл медальт)
- Э.Ариунзаяа (Бельги улсаас ирж оролцоно)

Тамирчдыг үдэн гаргах ёслолд Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Г.Дашням, дэд ерөнхийлөгч Б.Баттулга, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бадрахжаргал, О.Лхагва нар оролцжээ. 

Холбооны Ерөнхийлөгч Г.Дашням баг тамирчдад хандан хэлэхдээ “Эх орноо төлөөлж Азийн наадамд оролцох нийт тамирчдадаа сонгогдсонд баяр хүргэж, их амжилтыг хүсье. Монголын сэлэмний баг өмнөх амжилтаа улам их ахиулна гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа холбооны удирдлагын зүгээс 2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэхийн төлөө улам хичээн ажиллаж, тамирчдадаа илүү олон боломж гаргахын төлөө зүтгэнэ” гэлээ.
 
Монгол Улс туялзуур сэлэмний төрлөөр Азийн наадамд хоёр дахиа оролцож байгаа бөгөөд "Инчён 2014" наадамд Б.Гэрэлмаа (Эрдэнэт үйлдвэр, Хангарьд клуб) шилдэг 16-д үлдэж Монголын сэлэмний түүхэнд шинэ хуудас бичиж байжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.