Нийслэлд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг буулгаж эхэлсэнтэй холбогдуулан ТҮЦ эрхлэгчдийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг АТГ-т шалгуулна гэдгээ хэвлэлийн хурал хийгчид мэдэгдэв.
Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Жэй Си Дэко Монголиа” компанитай байгуулсан гэрээ түүний өөрчлөлт, санамж бичгийн хүрээнд энэ онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд автобусны буудлуудад байрлах ТҮЦ-дийг нүүлгэж, газар чөлөөлж эхэлжээ.
Харин нийслэлийн удирдлагуудын гаргасан шийдвэрийг буруу гэж үзэн ТҮЦ эрхлэгчдийн холбооноос олон удаагийн эсэргүүцлийг үзүүлсэн ч үр дүнд хүрээгүй байна. Тэдний төлөөллийг хотын удирдлагууд өнгөрсөн сарын 30-нд хүлээн авч уулзсан юм. Гэвч тодорхой шийдвэрт хүрч чадаагүй, буруу шийдвэр гаргасан гэж үзжээ.
Монголын Худалдаачдын Холбооны тэргүүн З.Пунсалдулам “Амьдралынхаа төлөө ажиллаж, хөдөлмөрлөж байгаа худалдаачдыг Монголын төр хавчин дарамталж, шүүхийн шийдвэртэй ТҮЦ-үүдийг албадан нурааж байна. Үүний гол буруутан нь хотын ерөнхий менежер Т.Гантөмөр. Өөрийнхөө бизнесийг хөгжүүлэхийн тулд худалдаачин ард олны амьдралыг уландаа гишгэлээ. Удаа дараа бид уулзалт хийсэн. Гэтэл шүүхийн шийдвэр хамаагүй, ТҮЦ-нүүдээ аваад яв гэж хэлсэн. Шүүхийг давсан эрх мэдэлтэн гэж байдаг юм уу. Тиймээс Монголын худалдаачдын холбоо Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг АТГ-т өгнө.
Увайгүй үйлдлээ зогсоож, худалдаачдаас уучлал хүсэхгүй бол бид төрийн эсрэг хатуу тэмцэх болно. Худалдаачид төрийн өндөрлөгүүдийн хөл дор гишгэгддэг юм биш.
Улаанбаатар хотын захирагчийн албанаас Солонгос улсад үйлдвэрлэсэн шилэн буюу Смарт ТҮЦ-ийг оруулж ирэн, найман сая төгрөгөөр борлуулах талаар яригдаж эхэлсэн. Уг ажлыг үе үеийн хотын дарга нарын мөнгө олох арга, бизнес гэж худалдаачид үзэж байгаа тул, АТГ-аар шалгуулж, хүчтэй тэмцэл өрнүүлнэ гэдгээ хэлэв.
О.Сайхан
Оллоо.mn