Ховд аймгийн хөвгүүд “Үндэсний цом”-ын аварга боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон 16 насныхны хөлбөмбөгийн "Үндэсний цом" анхдугаар тэмцээний медалийн эзэд болон шилдэг тоглогчид өнөөдөр тодорлоо.

Хожсон нь медалийн оосроос атгах гурав дугаар байрын төлөөх чухал хариуцлагатай тоглолтод Баян-Өлгий аймгийн баг Сүхбаатар аймгийг 4:1-ээр буулган авч хүрэл медалийг энгэртээ гялалзуулав.


Аваргын алтан төлөөх тоглолт Дархан-Уул, Ховд аймгийн багуудын хооронд болоход Ховд аймгийн залуу хөлбөмбөгчид хоёр бөмбөгний зөрүүгээр хожигдож яваад эргэн ирэлт хийж, үндсэн цагт 3:2-оор хожлоо. Ингэснээр анхны 16 насны "Үндэсний цом"-ын аваргын цомыг Ховд аймгийн шигшээ багийн хөвгүүд өргөсөн юм.



Баянхонгор аймагт наймдугаар сарын 01-06-ны хооронд болсон 16 насны "Үндэсний цом"-ын шилдгүүдийг тодруулахад:

Шилдэг хаалгач: Т.Серлан /Баян-Өлгий аймаг/

Шилдэг хамгаалагч: Н.Бямбадорж /Ховд аймаг/

Шилдэг хагас хамгаалагч: С.Цэрэндорж /Дархан-Уул аймаг/

Шилдэг довтлогч: Е.Ерханат /Баян-Өлгий аймаг/ нар тус тус нэрлэгдлээ.


Ийнхүү Монгол улсын 21 аймагт хөлбөмбөгийн спортыг жигд хөгжүүлэх бодлогоор зохион байгуулдаг үндэсний цом тэмцээн энэ жил анх удаа 16 насныхны дунд Баянхонгор аймагт амжилттай боллоо.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.