Хүүхдийн мөнгөө хуримтлуулсан хүмүүс үр дүнд хүрчээ
Манай улс 1990-ээд оноос өмнөх тогтол­цоо­­ны үед олон хүү­хэд­тэй  эхчүүдэд жилд нэг удаа хүүх­дийн мөнгө өгдөг байсан би­­лээ. Түүнчлэн 2005 он хүртэл Нийг­мийн халамжийн тухай хуу­лиар дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эхэд жилд нэг удаа хүүхэд тус бүрт 6000 төгрөгийн тэтгэмж олгодог байсан. Энэ нь тухайн өрхийг хүүхдийнхээ хөгжилд анхаарах, наад зах нь хүүхэддээ гутал, хувцас авахад бага боловч нэмэр болдог байсан ч мөнгөний ханшны уналтаас шалтгаалан бодит хэмжээний хувьд багасч, жилд нэг удаа ол­го­дог байсан нь айл өрхийн амь­жиргаанд нэмэр болохооргүй бай­сан юм.

Иймд хүүхдийн мөн­гө олгох арга хэмжээг Ард­чил­сан намаас санаачлан мө­рийн хө­төл­бөртөө тусгаж, хэрэг­жүүл­­сэн билээ. Хүүхдийн мөнгө хө­төлбөр бол хүүхдийн эрхийг хан­гах, хүүхдийг хөгжүүлэх, хүн амаа өсгөхөд ихээхэн үр дүнтэй ар­га хэмжээ юм. Айл өрх бүр, хүү­хэд болгонд хүрсэн сайн арга хэмжээ учраас Шинэчлэлийн Зас­гийн газраас энэ арга хэмжээг үргэлж­лүүлж, 2012 оны аравдугаар сарын 01-ээс хүүхэд бүрт 20000 төгрөг олгож эхэлсэн.

Улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгж­лийг дэмжиж чадварлаг иргэн бэлт­гэхийн тулд гэр бүлийн хөгж­лийг дэмжих, боловсролын тог­то­л­цоог сайжруулах, хүүх­дийн эрхийг хамгаалах, тэд­ний оролцоог дээшлүүлэх за­маар тө­рийн цогц бодлогыг хэрэг­жүү­­лэх үүднээс энэхүү арга хэм­­жээг хэрэгжүүлж эхэлсэн нь айл өрхийн амьжиргаанд ч нэ­мэр болж эхэлсэн юм.

Гэхдээ за­рим хүмүүсийн хувьд бэлнээр тараасан мөнгө үнэ хөөрөгдөх, иргэдийг ажил хийх сонирхолгүй болгох, бэлэнчлэх, сэтгэлгээний ядууралд оруулах зэргээр улсын хөгжилд, эдийн засагт ашиггүй гэж байсан ч зарим иргэд үүнийг үр дүнтэй хэрэглэж байгаа жишээ байна.

Үүний нэгэн тод жи­шээ бол нийслэлийн Баянзүрх дүүр­гийн 22 дугаар хорооны ир­гэн Н.Мөнхтайвангийнх юм. Баян­зүрх дүүргийн Нийгмийн ха­ламж, үйлчилгээний хэлтсийн ал­баны дарга М.Амгаланбаатар тэд­нийхийг хүүхдүүдийнхээ мөн­гийг хуримтлуулж, өөрийн гэ­сэн байшинтай болсон хэ­мээн ярьсаар дагуулж очсон юм. Ма­най сурвалжлах хэсэг Н.Мөнх­тай­ван­гийнд очиход хашаагаа цэ­цэр­лэгжүүлж, тохижуулсан цэ­вэр­хэн айл угтлаа.

Тэднийх таван хүү­хэдтэй бөгөөд ууган хүү нь энэ жил 15 нас хүрч байгаа аж. 2002 онд Дорнод аймгаас шилжиж ирсэн Н.Мөнхтайвангийнх ту­хайн үед газар ч үгүй, байшин ч байхгүй байжээ. Шинэ бай­шин­гийнх нь урд байгаа жижиг ам­баарыг гэрийн эзэн лааз цуг­луулж, энд тэнд очиж ажиллаж байж босгосон гэнэ. Жижиг ам­баарт ам бүл долуулаа арван жил амьдарсан аж.

Биднийг очи­ход Н.Мөнхтайвангийн эхнэр Л.Ган­цэцэг угтан авч, шинэхэн барьсан байшингаа үзүүлэхийн зэрэгцээ “Энэ жил манай том хүү оюутан болно. Нөхөр бид хоёр хүүгээ саяхан коллежид бүрт­гүүлсэн. Хамгийн бага охин маань хоёр настай. Тэгээд тав, найм, арван настай таван хүү­хэдтэй дээ. Хоёр бага маань цэ­цэр­лэгт явдаггүй болохоор би гэр­тээ хардаг юм.  Нөхөр маань хөгж­лийн бэрхшээлтэй болохоор сар­даа хэдэн төгрөг авдаг.

Тэр мөнгө нь хоол хүнс, хүүхдүүдэд маань зарцуулагддаг” гэв. Тэд­нийх төрөөс сар бүр олгодог хүүх­дийн мөнгөө хуримтлуулаад 3х4 харьцаатай өвлийн байшин барь­сан гэнэ. Гэр бүлийн хоёр хүүх­дийн мөнгөө цуглуулаад ба­рил­гын материалаа бага багаар ав­саар байгаад байшинтай болсон гэж байв. Хэдийгээр хөгжлийн бэрх­шээлтэй ч Н.Мөнхтайван өөрөө байшингаа барьжээ. Ямар ч байсан амьдрах орчноо сайж­руулж, төрөөс олгож байгаа мөн­гийг хий дэмий үрэлгүй юм болгох са­нааг Н.Мөнхтайван гаргасан байна.

Түүний эхнэр Л.Ганцэцэг “Хүний хөгжлийн 21 мянган төг­рөгийг өгдөг байхад бид хоол хүнсэндээ зарцуулаад л дуусдаг  байсан. Харин хүүхдийн мөнгө олгож эхлэх үед  нөхөр маань хоёулаа мөнгөө ингэж хий дэмий үрж байхаар бага гэлтгүй цааш нь хийж байгаад шинэ байшин баръя гэсэн. Тэгээд л хурааж эхэлсэн дээ. Ер нь мөнгө багаддаггүй юм байна билээ. Байшингаа барихад нэ­лээд хөрөнгө зарцуулсан шүү.

Хүүхдийн мөнгөө цуг­луулж бай­гаад барилгынхаа материа­луу­дыг бага багаар нь авсан. Энэ бай­шинг барьж дуусахад бараг нэг жил зарцуулсан. Хаана л хямд ма­те­риал юу байна тэр бүгдийг ху­далдаж авч байсан. Хүүхдийн 20 мянган төгрөгийг анх ол­гож эхлэх тэр үеэс л хурааж эхэл­сэн.

Мөнгөндөө тааруулж ма­те­риалаа аваад тэр үеэс бай­шин­гийнхаа суурийг тавьсан. 2012 оны аравдугаар сараас эх­лээд 2013 оны найман сард бай­шин­гаа дуусгаж байсан юм. Нө­хөр маань ундааны сав, лааз цуглуу­лаад, тэднийгээ тушааж олсон  мөнгийг нь хоол хүнсэндээ зарцуулаад хүүхдийнхээ мөнгийг цэвэр барилгын материал бол­гож байсан. Ер нь хүн мөнгөө ху­римт­луулаад сайн тооцоо хий­вэл болдог л юм байна.

Бага гэж голохгүй хуримтлуулбал ямар ч гэсэн өөрийн гэсэн орох оронтой болж болох л юм бай­на” хэмээсэн юм. Амьдрал хүнд байна, амьдрахад хэцүү байна гэж ярих хүн олон байдаг. Ха­рин өөрийн хүсэл мөрөөдөл, зорил­го­доо сэтгэл зүрхнээсээ хандаж, ашиг орлогоо бага гэж чамлалгүй тууш­тай байж чадвал үр өгөөжөө өгч бусдаас илүү гарахгүй ч ду­туугүй амьдарч болохыг харуул­сан энгийн нэгэн айлын өнгө ийм бай­на.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine