Төр, хувийн хэвшлийнхнийг хооронд нь алалцуулсан ТҮЦ
Нийтийн талбайд буюу автобусны талбай дээр зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгийг буулгаж, газар чөлөөлж эхэлсэн.

Харин амьдралынх нь гол хөрөнгө, хүч болсон ТҮЦ-ээ хураалгасан худалдаа эрхлэгчид бухимдаж зарим нь бүр НЗДТГ-ын үүдэнд очиж хотын удирдлагуудад гэрээсэл бичиж үлдээгээд хоолойгоо хэрчиж амиа егүүтгэнэ гэж айлгаж сүрдүүлсэн юм.

Хэдий амь амьдрал нь айл гэрийг ам бүлийнх нь хамт тэжээж яваа жижигхэн ТҮЦ гэлээ ч гэсэн нөгөө талаар ТҮЦ-нээс үнэтэй амь гэж юу байдаг юм бэ гэж бодов. Үнэхээр иргэд хаа дуртай газраа зөвшөөрөлгүй ТҮЦ буулгаж байгаа бол тэднийг хурааж авах хэрэгтэй, зөвшөөрөлтэй газраа хууль дүрмийнх нь дагуу зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Энэ нийслэлд чинь эзэн гэж бий. ТҮЦ эрхлэгчдийн хувьд хэтэрхий дур зоргоороо амьдраад аашлаад байна уу гэж харагддаг юм. Гэхдээ цаад нарийн учрыг яаж мэдэх билээ.
 
Нийслэлд олон ТҮЦ байна. Ялангуяа автобусны буудал дээр шамбааралдсан олон ТҮЦ-ийг цэгцлэх хэрэгтэй. Зарим нь ажилладаг ч үгүй, цонх нь хагарсан, хаалга нь хаалттай байдаг нь үнэн.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-үүдийг буулгасан нэлээд эсэргүүцэлтэй тулгарч, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм.
 
ТҮЦ эрхлэгчид хүч хэрэглэж байгаа цагдаа болон хүчнийхэнтэй хэрэлдэж сүүлдээ бүр зодолдсон юм.

Ихэд бухимдалтай байсан тэд “Хэчнээн төгрөгөөр авч байгаа билээ энэ ТҮЦ-ийг. Тэгээд ганцхан жилийн настай.
 
Дүүргийн Худалдаа үйлдвэрлэлийн хэлтсийнхэн нь “Та нар энд худалдаа хийж болно” гэж зөвшөөрөл гаргаж өгсөн хэрнээ өнөөдөр дүүргийн газрын албаныхан “Манайх та нарт газрын зөвшөөрөл өгөөгүй гээд ТҮЦ-ийг хүчээр буулгаж, хүч хэрэглэж ачаад аваад явж байгаа юм. Үйлдвэрлэл худалдаа эрхлэх зөвшөөрлийг маань ямар ч зөвшөөрөл биш гэж үзэж байна. Тийм зөвшөөрөл авах гэж бид өчнөөн төгрөг зарцуулсан. Газар эзэмших, ашиглах зөвшөөрөл гаргаагүй байна. Төрийнхөн нь яагаад ийм хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг юм бэ. Төрийн албаны ёс зүй гэж алга энэ цагдаа нарт. Бид нарыг нохойноос ч дор үзэж байна.  Бид 10 м газар дээр ямар байшин барилга барих гэж байгаа биз дээ. 

Өргөөгийн автбусны буудал дээр байсан ТҮЦ-үүдээс 3-ыг ачаад явсан. Бид нарыг ТҮЦ рүү оруулахгүй хаалттай чигээр нь ачаад явсан. Хамаг зүйлийг нь эвдэлж сүйтгээд хүний юманд хамаагүй хандаж байгаад гомдолтой байна.
 
Тэгээд эндээс ачаад журмын хашаанд аваачина. Бид бараагаа авъя гэхээр өдөрт 70 мянган төгрөг төлж ав гэж дарамталдаг. Яагаад ядарсан зүдэрсэн иргэдээ дээрэлхэж амьдардаг төрийнхөн байдаг юм бэ.

Үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй юм чинь газрынх нь зөвшөөрлийг авъя гэж удаа дараа хүсэлт тавихаар хүлээж авдаггүй. Та нарт газар олгох боломжгүй гэдэг. Яагаад амьдрах гэж яваа ийм иргэдийг алаг үзэж алагчлаад байгааг ойлгохгүй байна. Бид нарыг зүгээр үх л гэсэн хандлагаар хандаж байгаа юм. Тиймээс бид нар өөрсдийнхөө төлөө тэмцэж байна. Өөр өөрсдийнхөө төлөө явна” гэв.
 
Бас нэгэн эмэгтэй “Би ТҮЦ-ээ ачуулмааргүй байна. Үүнийг зээлээр авсан. Өр зээлээ ч төлж дуусаагүй байхад хүч хэрэглэж ачлаа. Үнэхээр уур минь хүрч гомдолтой байна. Хаана хандахаа ч мэдэхгүй байна. Биднийг ажилгүйдэл рүү, ядруурал рүү түлхэж байна. Газрын албаныхан хүн чанаргүй хүнлэг бус хандана. Та нарын ТҮЦ-ийг заавал ачуулна, харж байгаарай гэж ёжолж заналхийлсэн. Одоо сургууль соёл орлоо. Хүүхдүүдийнхээ дүрэмт хувцас хичээлийн хэрэгслийг авах гээд мөнгө төгрөг хэрэгтэй байхад бид нарын барааг ачина гэдэг үнэхээр гомдолтой. Бид нарын бараа бүтээгдэхүүнийг сүйтгэж эвдэлж хохироож байна. Ачсан ТҮЦ-нээс бүх зүйл нь хэмхрээд эвдрээд ирдэг” гэлээ.
 
Дүүргийн газрын албанаас хариуцаж яваа хүн нь болохоор “Ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. Манай удирдлагуудаас ТҮЦ ачилттай холбоотой мэдээлэлээ авчих” гээд халгаасангүй.
 
Нэг хүн ТҮЦ-ээ 6-10 сая төгрөгөөр авдаг бөгөөд бараа нь 5 сая төгрөгийн үнэтэй байх жишээний. Ядарсан ард иргэдийнхээ амь зуух гэсэн аргыг нь хумиж, ажилгүй болгож байна хэмээн бухимдагчид олон байв. Ийнхүү төр, хувийн хэвшилийнхний хооронд нь байнга алалцуулж байдаг ТҮЦ. Ийм байдлыг УИХ-ын гишүүд хараасай үзээсэй, байнга дарамтлуулж байна. Ачих гэж дайрах юм. Ядаж бид бүх бараагаа авчихаад ачуулмаар байна. Битгий хүч хэрэглэж дайраад байгаачээ  гэсэн юм.
 
Дээрх эмх замбараагүй байдал үүсгэх болсон гол шалтгаан нь Өргөө кино театрын удирдлагууд гэнэ. Тус газраас дээрх ТҮЦ-үүдийг буулгахыг захиалсан гэж түрээслэгчид хэлж байгаа ч кино театрын зүгээс үгүйсгэв. Цаанаасаа буюу нийслэлээс зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгах захирамж гарсан гэсэн. ТҮЦ байсан газарт олон нийтийн тохижилт хийж, сандал, хогийн сав тавьж эхэлсэн байгаа гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hha suguud 2018-08-10 18:46:24
    zailaa
  • Zochin 2018-08-09 19:34:31
    Зөв зөв хуульд захирагддаггүй дураараа хүмүүсээ цэгцэнд оруулж дэг журамтай байлгах цаг болсон. Харин битгий л буцаагаад бүгдийг нь тавьчихаасай даа.
  • zoboo 2018-08-08 12:56:12
    zob.Tysnuudee bugdiig zailuulaa.Tus tabiulsan darga nariig ajlaas ni halaaa
  • Zochin 2018-08-06 18:10:19
    Zuvshuurulgui tuts buulgah ni zuv gehdee zuvshuuruluu sunguulj amjaagui tuutsiig achih ni buruu. er ni durem juram standartaa todorhoi il tod bolgoh heregtei sh...
  • Zochin 2018-08-06 09:13:19
    Ene bol 3 say zerleg araatanguud ba uhmel zasag turiin unen nuur carai.
  • Хариу 2018-08-06 08:54:18
    Түц байгуулах бол эхлээд газрын зөвшөөрөл аваад дараа нь худаддах зөвшөөрөл авдаг баймаар юм. Газрын эрх байхгүй бол буулгахаас яахав. Буулгах нь зөв
  • Өвгөн 2018-08-06 06:09:49
    Бичигч алалцаан гээд байдаг, ер нь бол үйлдвэрлэл чухал, амиа аргацаасан зүйл дээр анхаараад байх уу? гарчиг лав байгаа оноогүй ...
  • zochin 2018-08-06 06:07:34
    Ingeh bsan bol hudaldaa erhleh zuvshuurul uah gej ugsun uym bee arai dendlee..uadarsan irgedeere togolj hanahgui liuvarch daa boliooooch...
  • зочин 2018-08-06 05:14:49
    Хот газар амьдрах гэдэг чинь хөдөө хашаандаа ТҮЦ байрлуулахаас өөр. Хот бузарласан ТҮЦүүдийг буулга ажил олж хий ямар ч баталгаагүй хог
  • Зочин 2018-08-06 05:10:31
    Зөв. Автобусны буудал гэлтгүй орон сууцны хороолол дунд байгаа ТҮЦ-нүүдийг ч бас нүүлгэх хэрэгтэй нийтийн зам талбайг эзлээд ногоо, жимс гэсэн ТҮЦ-д дүүрлээ.
  • Үнэн 2018-08-06 05:09:57
    60 тэрбумынхан гэхэд л газрын албанаас гараагаа эхэлсэн луйварчид байдаг. Тэр хүмүүсийн схем хэрэгжиж ТҮЦ-ийг ачиж байгаа юм. Авилгалаа өгөөгүй бол ачигдана.
  • зочин 2018-08-06 03:21:32
    бугдийг нь татан буулга тэгсэн цагт хэл ам тасарна
  • зочин 2018-08-06 02:52:35
    Заваан ТҮЦ-үүдийг цэгцлэх нь зөв, төр захиргаа гэж байдаг бол хор зарсан, жорлон үүсгэсэн өөрсдөө дотроо бие засдаг, эрүүл ахуйн шаардлага хангахгүй . буулга ...