Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэд газар нутгийнхаа төлөө тэмцэж байна
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэд, малчид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, тэмцэж байна.

Тус сумын 2-р багийн нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа эхлэх гэж байгаа “Степгоулд” компанийг эсэргүүцэж 20 хоног хугацаагүй суулт хийж байгаа иргэд дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун очиж холбогдох талуудыг байлцуулан уулзалт зохион байгуулсан байна.

Бороогийн 70 тонн алтыг татваргүйгээр хуу хамж одсон Канадын хөрөнгө оруулалттай “Бороогоулд” хожим “Центэррагоулд” болсон компанийн охин компани “Степ гоулд” компанид газар нутгаа ухуулахгүй хэмээн сумын иргэд олборлолт явуулах гэж буй талбай дээр гэр барин суулт хийн тэмцэж байгаа юм. Гэвч аймгийн Засаг дарга нь жагсаал суулт хийх зөвшөөрөл өгөөгүй тул малчид иргэд барьсан гэрээ буулгаж, өөрийн эзэмшлийн талбай дээрээ барьж суултаа үргэлжлүүлж буй. 

Энэхүү газар нь малчид иргэдийн малаа бэлчээдэг гол түшиц газрын нэг бөгөөд 20 орчим зүйлийн эмийн ургамал ургадаг гэнэ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-08-07 03:21:54
    Цаган-овоогыхан газар нутгаа хамгаалаад байхад хэ, батширээт сумын онон багийхан онон голоо хамгаалхаас юунд татгалзаад бн вэ! онон хатан ээжий гэж дууддаг сан...
    203.91.115.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэсэрбаатар 2018-08-06 11:22:14
    Эх орныхоо газар шороог хамгаалж Эцсийн дусал цусаа өргөсөн өвөг дээдсийн сүнс,, Мөнх хөх тэнгэр минь, Энэ хүмүүсийн тэмцлийг дэмжээрэй,Урвагчдыг устгаарай
    139.5.219.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайнаа 2018-08-06 02:36:39
    Уул уурхай ашигтай юм байна. Онгойсон хар нүх байх юм байх гэсэн чинь нов ногоон тал байна ш дээ. Ухаад бай, ухаад бай.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах