Хуушуурын 35 кг муудсан махыг хураан авч, устгалд оруулжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Даншиг Наадам – Хүрээ Цам" наадам Хүй долоон худагт зохион байгуулагдлаа. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, хяналт шалгалт зохион байгуулав.

Хүй долоон худагт наймдугаар сарын 04-05-ны өдрийн хооронд 45 улсын байцаагч, албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.



Нийт худалдаа үйлчилгээ эрхлэгчид, үйлчилгээний цэгүүдийн гадна талд нэр, хаягаа ил харагдахуйц байрлуулсан, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах эрхийн зөвшөөрөлийн мандатаа ил байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, тогооч нар нь мэргэжлийн үнэмлэхтэй, аж ахуйн нэгжүүд эмблем лого бүхий дүрэмт хувцас, малгайгаар жигдэрч, анонс байршуулсан байна. Хуушуураар үйлчлэх газрууд нь үйлчлүүлэгчдэд зориулсан сүүдрэвчтэй, сандал ширээ тавьсан, нэг удаагийн хэрэглээний бээлий, зориулалтын чимхүүр, сэрээ, халбага, нойтон болон амны сальфетка хүрэлцэхүйц байрлуулсан, хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалах хөргөгч, хөлдөөгчийг байршуулсан, гадна дотроо хогийн савтай байх шаардлага өгч, гүйцэтгэлд хяналт тавилаа.

Хяналт шалгалтад нийт 173 аж ахуйн нэгж, 131 иргэн хамрагдсан. Үүнд:

- Нийтийн хоолны үйлдвэрлэл-167
- Худалдааны-86
- Хүүхдийн тоглоом- 105
- Бусад-21

Хяналт шалгалтын явцад зөвшөөрөлтэй нийтийн хоолны үйлдвэрлэл явуулж байгаа 35 газар /угаадас асгаагүй, алчуур бохир, эмх цэгцгүй/-ын зөрчлийг газар дээр нь арилгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 28 нийтийн хоолны үйл ажиллагааг зогсоож асар майханг буулган мөн зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 35 иргэний үйл ажиллагааг түр зогсоолоо.

Ил задгай гар дээрээс худалдаалж байсан 2 айраг, 7 шорлог, 1 жимсний үйл ажиллагааг зогсоон муудаж үнэр орсон үхрийн татсан мах 35 кг 247’500 төгрөгийн түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, хүүхдийн тоглоом ажиллуулж байсан 105 газарт хяналт шалгалт хийж олон залгаатай, зориулалтын бус утастай үйл ажиллагаа явуулж байсан 15 иргэний цахилгааны утсыг хураан зөрчлийг арилгав.

Наадамчин болон уяачид, морь унаач хүүхдүүдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан ба шаардлагын дагуу хадгалж байгаа байдалд хяналт тавин ажиллав гэж НМХГ-аас мэдээллээ.











 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-06 02:29:56
    хунсний зерчил бол угтаа хун хордуулах гэмт хэрэг шуу мэргэжлийн хяналтынханд иргэд баярлах хэрэгтэй