Ш.Батбаярт хорих ангийн эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн хэмээн үзэж 3 жил 5 сарын ял оноолоо

“2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид Ш.Батбаяр нь цагдан хоригдож байхад тус ангийн В корпусын 2-ын 7 тоот тусгаарлах өрөөнд гал гарсан” хэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн билээ.

 Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Дүүргийн 2 дугаар прокурорын газраас яллагдагч Ш.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагч Б.Өлзийбат, Э.Тамир, Х.Жигдэндан, Б.Цоггэрэл, В.Ганбаяр, Ц.Энхбат, Д.Батболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж,  2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Өлзийбат, Э.Тамир, В.Ганбаяр, Ц.Энхбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Ш.Батбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр боллоо.

Харин шүүгдэгч Х.Жигдэндан, Д.Батболд,  Б.Цоггэрэл нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тус тус 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан  харгалзаж шийдвэрлэсэн  байна.

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gai 2014-09-22 05:13:04
    naad har gai bolson boodognoos bolj 7 saihan zaluu ajlaasaa halgdaj ar ger ur huuhduud ni olsoj bna gesen shuu muu har gaitai novsh
    202.170.69.194
    Мэдэгдсэн Хариулах
  • NIR NOR 2014-09-17 16:10:41
    baawar gj zawaan gichii olon gemgui muruuruu ajlaa hj bsan humuusiig talhnaas ni salgasan shorond ochood nar uud uzuhgui bailgui shorongiin alban haagchid yaj huleej awah bol
    202.179.11.178
    Мэдэгдсэн Хариулах
  • yahavdee 2014-09-05 04:36:24
    tohirson shiitgel l bna ingej biee zovooh hereg baisiimuu
    202.126.91.159
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2014-08-29 14:12:32
    Ene novshiig niigmees tur ch gesen zailuuljdee.
    103.26.193.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Өөрийгөө шатаасан 2014-08-29 02:04:37
    Ингэж шоу хийх гэж. Зурагтаар намайг яаж байгаан бэ? гээд л уйлаад байсан биз дээ, тэр үед хэн нэг нь түүнийг шатаачихаж гэж бодсон чинь өөрийнх шоу бол одоо яая гэхэв дээ... Буддын лам нар тусгаар тогтнол хүсэн өөрийгөө шатаана, Баавар харин ял шийтгэл а
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Zar 2014-08-28 10:45:53
    3,4-р хорооллын эцэст Гэмтлийн эмнэлэг явах дунд зам дагуу 78-р сургуулийн баруун талд 2 өрөө маш цэвэрхэн, дулаахан 40 м.кв 2 өрөө байр яаралтай зарна. Үнэ: 80.0 сая төгрөг, Утас: 9984-1213, 9606-1213
    49.0.133.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-08-28 10:44:12
    Одоо шоронд л шинээр хип хоп хамтлаг байгуулж дээ.
    202.21.106.105
    Мэдэгдсэн Хариулах