Улаанбаатарт бороотой

-Өнөөдөр төв болон говийн аймгуудын зарим газраар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна-
 

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.