Google Map-н шинэ үйлчилгээ таны байршлыг утасны цэнэгийн хэмжээний хамт мэдээлдэг болов
Хэрэв таны утасны цэнэг дуусч утас тань унтарсан тохиолдолд ээж тань сандрах шаардлагагүй боллоо.
 
Та өөрийн байгаа байрлалаа Google Map-н газрын зураг дээр найзуудтайгаа хуваалцах үед таны төхөөрөмжид хэдий хэрийн цэнэг үлдсэнийг тэд харах боломжтой боллоо.
 
Android Police-нхан энэ оны эхээр Андройд системд зориулсан Google map-н бета хувилбар дээр зохион бүтээсэн шинэ функцийг илрүүлсэн бөгөөд үүнээс хойш олон хэрэглэгчийн төхөөрөмжид суурилагджээ.
 
Одоо энэ нь өргөн боломжтой. Бид АНУ-аас гадна энэ үйлчилгээг ашиглах боломжтой гэдгийг баталгаажуулж чадна.Энэ үйлчилгээг мөн iOS төхөөрөмжүүдэд ашиглах байх.
 
 Жишээ нь,
 


Таны баттерейг бараг хоосон гэдгийг итгэлтэй хүмүүстээ харуулж, тэд таныг дараагийн удаад холбоо барьж чадахгүй бол тэд санаа зовох зүйлгүйгээр таныг өөрөө залгахыг хүлээх боломжтой.
 
Харин таны утасны цэнэг дуусаагүй хирнээ дуудлагад хариу өгөөгүй эрсдэлтэй нөхцөл үүссэн байх гэж бодвол таны араас аюулгүйн арга хэмжээг авах боломжтой. Ингэснээр таны аюулгүй байдалд ихээхэн хэмжээний боломжит өөрчлөлтүүд бий болох юм.
 
Хэрэв та өөрөө туршихыг хүсч байвал Google map программын цэс рүү очоод дараа нь Байршил Хуваалцах функц болон таны байршлыг хэн мэдэхийг хүсч байгааг идэвхижүүлэн сонгоно уу.
 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.