“Нүүдэлчин Монгол” наадмаар морь уралдаж, бөх барилдахгүй
 
Мэдээлэл дунд төөрөгдөх нь хаа сайгүй байх болжээ.

Шашин, ёс заншлын хэмээн тодотгосон, “Даншиг” гэж нэрлэсэн наадамд хөрөнгө, хүч, цаг хугацаа нэлээд зарцуулдаг ч олон түмэнд хүрэх нь бага, үзэгч цөөн, ер нь ач холбогдол төдийлөн харагдахгүй байгаа талаар манай сэтгүүлч өмнө бичсэн нь явсаар нийслэлийн удирдлагын сонорт хүрсэн.
 
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга С.Амарсайхан наадмын дараах ийм арга хэмжээнд хэрэгтэй гэдэг дээр албаны хүмүүстэй санал солилцсон байна билээ. Даншиг болдгоороо болох байх. Үүний зэрэгцээ “Нүүдэлчин Монгол” гэж бас нэг наадамтай болох нь уу, хаанахын хэн, юунаас “ухаад” гаргаад ирэв, ийм олон наадмаар яах нь вэ гэсэн асуудал босож иржээ.
 
Үүнийг “Даншиг”-тай адилтгахын аргагүй. Олон жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн соёл урлаг болон спортын гэсэн чиглэлийн уралдаан, тэмцээнийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн цогц арга хэмжээ ажээ. Соёл урлагийн гэдэг нь тэртээ социалист нийгмийн үеэс гурван жил тутамд зохион байгуулж ирсэн язгуур урлагийн их наадмыг багтаасан, соёлын биет бус өвийг сурталчилдаг арга хэмжээ юм байна.
 
Нөгөөх нь спортын төрөл бүрийн тэмцээнээс бүрдсэн спартакиад. Энэ удаа Хүй долоон худагт язгуур урлагийн наадамтай хамтатгаж хийх гээд байгаа нь Бүх ард түмний VI спартакиад ажээ.


 
БСШУСЯ энэ хоёр салбарын аль алиныг хамардгийн хувьд нэг сумаар хоёр туулай буудах маягаар зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд нэгэнт олныг хамарсан, сонирхолтой арга хэмжээ болох тул нэр өгье гээд “Нүүдэлчин Монгол” хэмээжээ. Наймдугаар сард гадаадын жуулчид ирдэг үе. Таарвал жуулчид ч гэсэн сонирхох биз гээд БОАЖЯ болон аялал жуулчлалын компаниудад ийм бүтэц, “хийцтэй” наадам зохион байгуулах тухайгаа мэдээлсэн байна.
 
Гурван жил тутамд явуулдаг язгуур урлагийн их наадмын сүүлчийнх одоогоос таван жилийн өмнө болсон юм билээ. Болох ёстой байснаас нь хоёр жилийн хойно зарласныг хэлэх үү, энэхүү арга хэмжээг хүсэн хүлээдэг эх орны өнцөг булан бүрийн авьяастнууд, язгуур урлагийг өвлөн тээгчид ихэд баярлан, өргөн бэлтгэж байгаа аж.
 
Тэгээд ч шат шатны шалгаруулалтыг давж, одоо Хүй долоон худагт болох “Нүүдэлчин Монгол” наадмаар явуулах эцсийн шатны сорилтыг амжилттай давж, “Шилдэг өвлөн залгамжлагч” болж чадвал 20 сая төгрөгийн эзэн болох тул идэвхтэй бэлтгэж байгаа аж.
 
Спортын төрөл бүрийн тэмцээнүүдийн тухайд ч адил. Шилдгүүдэд зохих шагнал, урамшуулал очно. Язгуур урлагийн болон спортын урьдчилсан шалгаруулалтууд 21 аймаг, нийслэлийн есэн дүүрэгт энэ оны зургадугаар сарын 5-25-нд явагдсан байна.

Одоо Хүй долоон худагт энэ сарын 11-15-нд болох эцсийн шатны, шилдгийн төлөөх өрсөлдөөнд авьяас, “шандас” сорих л үлджээ. “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн наадмын үеэр уламжлалт цагаан идээ болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Харин морь уралдуулж, бөх барилдахгүй.

Бэлтгэсэн Р.Оюунаа 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-08-05 01:36:07
    Холион бантан наадам гээч дээ. Одоо наадаж дуусаагүй юу. Ажлаа хийцгээгээч. Өр зээлээ дийлэхгүй байж ганц л наадвал болоо бишүү.
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-04 06:37:54
    ойлгохгуй юм бна би ухаан муутай болоод тэр биз дээ биет бус евийн наадам л гэнэ бух ард тумний спартакиад л гэнэ шашин соел урлаг биеийн тамир холилдсон юмууда...
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах