Түрээсийн унадаг дугуйнууд хулгайд алдагдаад байна
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлагаар авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч долдугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн билээ. 

Энэ үйлчилгээнд иргэд ам сайтай байгаа ч сүүлийн үед хулгайлах, эд зүйлийг нь эвдлэх, хаа таарсан газраа орхиж хаядаг болжээ.
 
Энэ талаар “Никель Ганбаа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дашням “Дугуйныхаа араас хөөцөлдсөөр байгаад өдрийг өнгөрөөж байна. “Битгий эвд, битгий хулгайл, зогсоолдоо тавиарай” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүст хэлж байна. Гэтэл дугуйг хулгайлах, эвдэлж, хэмхлэх, гэр рүүгээ авч явах, хаа хамаагүй газар орхих гэх мэт олон асуудал гарч байна.
 
Одоогийн байдлаар 28 дугуй хулгайд алдагдаад байна. Цагдаагийн байгууллагатай хамтарч заримыг нь олж авсан. Гэхдээ GPS-ийг нь алхаар цохиж эвдлээд, дахин ажиллах боломжгүй болгосон байна. Мөн дугуйг нь хагалах, үрүүлийг нь хугалах, эд ангийг нь салгах гэх мэт олон бэрхшээл тулгарч байна. UBIKE дугуйн үйлчилгээг авдаг хүмүүстээ хандаж "Битгий эвдэж хэмхлээч, эд ангийг нь бүү гэмтээгээч” гэж гуймаар байна” гэжээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуруугүй улс төрч гарах бий дээ 2018-08-04 04:41:36
    Хүндэтгэсэн, “Империал Секьюрити ” Овоот салбар “Империал Секьюрити ” ХХК-ийн АБХХАлбаны оператор Б.Энхсаруул
  • Zochin 2018-08-04 04:08:13
    Vgviee mun ch teneg dyrakyyd shvv yanadaa
  • ZOCHIN  2018-08-03 14:53:30
    IRGED TIIM TOHIOLDOLD BUGDEEREE NIILEED NAVS NUDEED HAY.GEMGUI.
  • Зочин  2018-08-03 14:07:25
    Дугуй байрлуулсан газараа камер жуулах шаардлагатай байхаа хэцүү дуракууд их шүү дээ
  • хм 2018-08-03 09:41:31
    өөө ингээд л сонин шд
  • Zz 2018-08-03 09:39:34
    Welcome to mongolia gejagashd
  • Хурууг нь тасал 2018-08-03 09:21:04
    Хулгай хийвэл хурууг нь тасддаг болмоор юм. Хулгай хэрээс хэтэрлээ.
  • Яана даа 2018-08-03 09:18:20
    Энэ маягаараа үйлчилгээ хаагдана. Буцаал бахь байдгаараа алхаад автуусдаад түгжрээд явж байхдаа таарсан малууд
  • orkland  2018-08-03 09:02:37
    orkuudiin niisleld iim baidag yum doo. yagaad ch nemergui, orkudu hezee ch hun bolohgui.
  • zochin 2018-08-03 08:42:17
    Ene goy uilchilgeeg nevtruulj baihad demjihiin orond hulgailaad evdeed bdag muuhai humuus baihiimaa. Urt gartnuudiin gar ni tataasai