Бороо ургац хураалтад нөлөөлж магадгүй байна

Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, орох хур тунадасны хувьд нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орохоор байна.

Энэ сард олон өдрөөр хэт халж бэлчээрийн ургамлын ургалтанд тааламжгүй нөлөөлөхөөс гадна түр зуурын аадар бороо орж, үер ус буух магадлалтай байдаг тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Үүнээс гадна сарын сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч ялангуяа уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэн нийт нутгаар бороошиж хадлан тэжээл бэлтгэх, хүнсний ногооны ургалт, хураалтанд муугаар нөлөөлж болзошгүйг анхаарна уу гэж Ховд аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.