Жаргалант сумын Засаг дарга ажилчдынхаа хамт 10 хүний амь аварчээ
Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутгаар урсах Байдраг голд энэ сарын 1-нд тус аймгийн Хүрээмарал сумын 10 иргэн  автомашинтайгаа живжээ.
 
Уг мэдээллийг авсан даруйдаа Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг  Орлогч дарга Н.Ганжаргал, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гансүх, санхүүгийн албаны мэргэжилтэн Н.Эрдэнэ-Очир, нягтлан бодогч Д.Баттөр нарын ажилтнуудынхаа хамт аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж, дээрх 10 хүний амийг аварсан байна.

Тус суманд онцгой байдлын штабын мэргэжлийн анги гэсэн 60 хүний бүрэлдэхүүнтэй баг байдаг ч, ямарваа гамшиг, осол нүүрлэсэн үед аврах ажиллагааг зохион байгуулах зориулалтын техник хэрэгсэл байдаггүй аж.

Гэсэн ч, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд өөрсдөө живэх  аюул эрсдлийг ч үл хайхарч, иргэдийн амийг аварч чаджээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-04 10:50:19
    Голын усанд живсэн гэж сүржин үг хэрэглэжээ. Үертэй гол гатлах гэж тэнэгтэж яваад машинаа хүч алдуулан унтраагаад хөдөлж чадахгүй байсан хэрэг.
  • зочин 2018-08-03 11:24:26
    улсын баатар цолыг хун аварсан хунд егдеггуй юм харин хун алсан хунд егдег юм тухайлбал зоригийг алсан хун .......
  • Zochin 2018-08-03 11:09:29
    10 hunii ami avarsan ene hund ulsiin baatar col uguurei.
  • ZOCHIN  2018-08-03 05:40:23
    OVSGOO ,SAMBAATAI SAIN ZASAG DARGA BNA.BAYR HURGIE.