ТҮЦ эрхлэгчид амиа хорлоно гэж сүрдүүлжээ
Нийслэлийн дүүргүүдэд, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгах ажиллагаа үргэлжилсээр байна.
 
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг албадан буулгаж байгаа юм.

Харин ТҮЦ ажиллуулдаг иргэдийн эсэргүүцэл маргаантай тулгарч байгаа бөгөөд зарим иргэд нь ТҮЦ-ээ бараатайгаа ачуулсан, бараагаа олж авч чадаагүй, хүний эд хөрөнгө сэтгэл санаагаар хохироож байгаа учраас хотын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудын ажлын байрных нь үүдэнд очиж байгаад “Хоолноос салгасан эрх баригчдадаа харж бай” хэмээн хэлээд хоолойгоо хэрчиж, амиа хорлоно шүү хэмээн айлган сүрдүүлсэн байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-04 08:55:37
    мулгуу хулгайч танхай дарга сайдуудаар дэр авч үхвэл түүхэнд нэр чинь үлдэж мөнхөрнө.
  • зочин 2018-08-04 05:15:40
    автобусны буудал, зам дагасан олон муухай амбаарыг зайлуулах нь зөв, энд хотын удирдлагуудыг дэмжиж байна. энэ түц-ийг дагаад бохир заваан орчин бий болдог,
  • зайлуул 2018-08-04 02:30:37
    хэдий болтол зам хааж тахал тараах гэсэн юм бэ
  • монголмаа 2018-08-03 05:59:46
    зөв зөв 2 гараа өргөн дэмжиж байна захын аймгийн сумын төвд ч ийм амбаар байхгүй болсон байх амиа хорлоно у шатаж үхнэ үү өөрсдийн нь л асуудал
  • Бат 2018-08-03 05:53:16
    Ажлын байр нэмэхгүй өөрийн чадхаараа зүтгэж байгаа нэгнээ энгэх хэрэг байна уу
  • Эрдэнээ 2018-08-03 05:53:13
    Төр засаг ажлын байр иргэддээ гаргаж өгч чадахгүй мөртлөө өөрийгөө болгоод яваагийнхаа ажлын байрыг устгах гээд зүтгэчих юм. ухаанд нь ухна үхчихсэн төр!
  • зочин 2018-08-03 04:03:45
    улсын нийслэл шүү дээ ямар автобусны буудал ямар амбаарын цуглуулга бишээ
  • !!!! 2018-08-03 04:02:45
    Ene zambaraagui TUZ, Muhlaguudiig haah ni tuiliin ZOW shiidwer shuu ard niiteeree demjeed ywah heregtei ! aimag sumdad bol zowshoorogdoh baih shuu !
  • Зочин  2018-08-03 02:54:36
    Нам солигдох болгонд л ард түмэн нь өртөх юм даа сайн тэмцэх хэрэгтэй Урд намын үед баахан зөвшөөрөл өгчөөд дараагийн нам ийм муухай увайгүй үйлдэл хийж байна д...
  • иргэн 2018-08-03 02:41:26
    Бүх татвар, юмны үнийг нэмж, МАН-ы засгийн газар ард түмнийг ядууруулж, хоолноос нь салгаж байна. Монголд амьдрах арга олдохгүй бол амиа хорлохоос өөр замгүй
  • zochin 2018-08-03 02:37:45
    ub chini ulsyn niislel, aymgiin , sumyn tuw bish, niislelee tuts-iin niislel bolgochikhood zowokhguy yu ?
  • иргэн 2018-08-03 01:55:57
    чадахгуй ш дээ самурай нар шиг гэдсээ хуулнэ гэх нээ олонхийн эрх ашгийн телее ийм зэргийн /хэлмэгдуулэлт/ байх