Дарга Б.Амартүвшинг хутгалсан этгээд хуулийн хариуцлага хүлээх боломжгүй
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшинг ажлын байранд нь хутгалж танхайрсан билээ. Хэргийг тус дүүргийн харьяат өндөр настан Б.Идэрчулуун үйлдсэн бөгөөд түүнийг цагдаагийн саатуулсан байгаа юм.

Сэжигтэн Б.Идэрчулууны хувьд сэтгэцийн өөрчлөлтэй бөгөөд 30 гаруй жил СЭМҮТ-ийн эмчийн хяналтад байгаа гэдгийг ар гэрийнхэн нь ярьжээ.

Хуулиараа бол сэтгэцийн өөрчлөлттэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэмт хэрэг үйлдлээ гэхэд хэрэг хүлээж, хариуцлага тооцдоггүй байна. Яагаад гэвэл хэрэг хүлээх чадваргүй гэсэн үг. Тиймээс хүнийг хэвлийд нь хутгалж танхайрсан өндөр настан Б.Идэрчулууны хувьд ямар ч ял зэмгүй, хариуцлагагүй үлдэх нь тодорхой юм.

Хутгалуулсан дарга Б.Амартүвшингийн хувьд хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь сайжирсан байгаа гэнэ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өвөө 2018-08-03 16:15:39
    Энэ тэнэг нь тэгээд ямар эрх чөлөөтэй явж бдаг бнаа. Тэгж яваад хүүхдүүд алсан бол яаана.
  • энэ шархадны эмнэлэг болимоор юм 2018-08-03 09:21:55
    сэтгэцийн өвчтэй үгүйг тогтоодог байнгийн комисс баймаар юм тэр нь олон салбарын төлөөлөл ордог дан ганц сэтгэцийн өвчтэй гэдгийг шархадны эмнэлгийнхэн үгүй
  • үнэнийг хүсэгч 2018-08-03 07:28:48
    энэ сэтгэцийн өвчтөй хүнийг сонгож, явуулаад байгаа оноогүй хэрэг үйлдсэн.Захиалагчид нь одоо түүнээ авч гарах арга зохиож иргэдэд ойлгуулахыг хичээж байна.
  • Галзуу! 2018-08-03 05:22:09
    Монголын төр засаг яг л энэ Идэрчулуун шигээ болжээ!!!!!!!!
  • хуц 2018-08-03 05:19:55
    Шархадны эмнэлэг гэж нэг чадваргүй гар байна энэ хүнийг өвчтэй гэж байдаг
  • 2 намын алааны жишээ 2018-08-03 05:17:47
    Сэтгэцийн өвчтэй хүн Тамгын газрын даргыг мэдээд өрөөнд нь орж хутгалаад л байдаг. Цагдаагийнхан энэ үлгэрийг зохиогоод ард түмэнд итгүүлэх гээд л байдаг. Үлгэр...
  • багш  2018-08-03 05:09:46
    Ёстой тэнэг юмаа. Бид хэцүү нийгэмд амьдарч байна даа. Хүний эрх, амьд явах баталгаа хаана байна?
  • Асран хамгаалагч нь хариуцлага хүлээх ёс 2018-08-03 04:58:33
    Нөгөө талаас тийм хүмүүсийг асран хамгаалагч, хариуцагчгүй дураар нь явуулж болохгүй биз дээ. Эсрэгээр тийм хүнийг энгийн эрүүл хүн алчихвал яах вэ.
  • Бат 2018-08-03 02:36:58
    тэнэг хүн сүргүүдэд алуулбал хохь болохнээ энэ бидний эрх хаачсан вэ бид ямар нийгэмд байна аа тэгвэл эд нараа биднээс тусгаарла эсвэл хууль үйлчилдэг болго
  • Зочин 2018-08-03 02:21:23
    Хууль шүүх гэж байхгүйтэй адил болж дээ
  • zochin  2018-08-03 01:48:37
    yana daa amid ywah batalgaa bn uu.