
Малайзын Куала Лумпур хотод өчигдөр/08.02/ "Токио-2020" зуны Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрлийн эхний шатны сугалаа боллоо. Азийн бүсийн эхний шатанд нийт 18 баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр болсны нэг нь манай улсын баг юм.
Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг "А" хэсэгт Тайвань, Филиппин, Сингапур, Тажикистаны багуудтай багтсан бөгөөд түүхэндээ анх удаа Олимпийн наадамд өрсөлдөх гэж байна.
Эхний шатны тоглолтууд энэ оны 11 дүгээр сарын 04-13-ний өдрүүдэд болох бөгөөд хэсэг тус бүрээс эхний хоёр байр эзэлсэн болон гуравдугаар байрт орсон хамгийн сайн үзүүлэлттэй хоёр баг хоёрдугаар шатанд үлдэх юм. Харин хоёрдугаар шатны тоглолтууд ирэх оны дөрөвдүгээр сард болно.
Б.Од