Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зусланд амраана
Хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг зуслан амрааж, сэргээн засах эмчилгээ хийхээр болжээ.
 
Тодруулбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Ээлтэй ертөнц ТББ, Жавхлант зуслан хамтран хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах сэргээн засах зорилготой "Хамтдаа инээмсэглэе" хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 08 хүртэл хүүхдийн “Жавхлант” зусланд зохион байгуулах гэж байна.

Энэхүү хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшсэн сайн дурын ажилтнууд оролцохоос гадна, Герман улсын мэргэжилтэн ирж хүүхэд багачуудад зориулсан сургалт сэргээн засах үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.