Улаанбаатарт 23-25 хэм дулаан

-Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орно-
 

Улаанбаатар хотод өнөөдөр үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ.  Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Тэс, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.