Хүүхдүүд галт тэрэгний зам дээр чулуу тавих зөрчил гарсаар байна
Сүүлийн үед бага насны хүүхдүүд төмөр замын аюултай бүсэд нэвтэрч галт тэрэгний зам дээр чулуу тавих зөрчлүүд гарах болжээ. Иймд Төмөр зам дахь цагдаагийн газраас төмөр замын гармын ойролцоо амьдарч буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагад санамж,  сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.

14.10 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих

5.Хуульд заасныг зөрчиж:

5.1.галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих, мал, ердийн хөсөг, тээврийн хэрэгслийг төмөр замын гарамгүй гарцаар гаргах;

5.2.төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх;

5.3.мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулах;

5.4.галт тэргийг дур мэдэн зогсоох;

5.5.хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зорчих;

5.6.галт тэрэгний хөдөлгөөн дунд буух, суух зэргээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Төмөр замын байгууламж, хамгаалалтын тор, хаалт, галт тэрэг түүний хөдлөх бүрэлдэхүүний эд анги, суудлын галт тэрэгний тоноглолыг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.



Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-08-02 10:28:43
    Зөв дөө. Оллоо ингээд мэдээгээ шинчилхмээр юм. Унтаа төршиг үлгэн салган байх юм. Мэдээлэл нь минут секунтаар өөрлөгдөөд байвал аштай юу.