3х3 сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд тодров

Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 3х3 сагсан бөмбөгийн наймдугаар сарын 16-24-нд Драмын театрын урд талын задгай талбайд болж шилдгүүдээ тодруулжээ.

Монголын анхны Олон улсын сагсанбөмбөгийн холбооны зөвшөөрөлтэй явуулсан тус тэмцээн эрэгтэй 15-18 нас, 18-аас дээш болон эмэгтэй 16-аас дээш насны ангиллаар болж, нийтдээ 100 гаруй баг оролцсон байна.

Тэмцээний дүнг танилцуулахад,
эрэгтэйчүүдийн 15-18 насанд тэргүүн байрт ALL STAR, хоёрдугаар байрт "Молоконы лааз", гуравдугаарт KNIGHT HOOD баг тус тус шалгарлаа.
Харин 18-аас дээш насанд нэгдүгээр байрт "Haribo", хоёрдугаар байрт "11", гуравдугаар байрт  "Archers" баг шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Харин охидоос тэргүүн байрт "Залуус" шалгарсан бол дэд байрт "Victory", 3-р байрт "Друзъя" багууд шалгарчээ.

Г.Уянга
оллоо.мн.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.