Хүний гээсэн гар утсыг олж, улмаар бусдад зарж мөнгө угаасан хэргийг шийдвэрлэв
Өнгөрсөн нэгдүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НРЖ” баарны ариун цэврийн өрөөнд иргэн С.Алунгуа I phone 7 plusмаркийн гар утсаа гээжээ.

Гээсэн гар утсыг нь иргэн Д.Х гэгч олж, хохирогч С.Алунгуад 1.251.000 төгрөгийн хохирол учруулжээ. Харин түүний төрсөн эгч Д.Х нь дүүгээ хүний гээсэн эд зүйл олсон гэдгийг мэдсээр байж санаатай нуун далдалж, өөрчлөн сая 251 мянган төгрөгийн хохирол учруулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдснийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч эгч Д.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, дүү Д.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэв.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-03 06:53:52
    энэ шүүх ЗГ солиорчжээ. хувьсгал хийх л дээр дээ.
  • Ард түмэн 2018-08-02 16:26:23
    Хаха энэ Монгол болохоо байжээ. 90 сая төгрөгний авилга авсан хүн 9 саяаар тогуулах ял авч байсан. Гар утас олоод 6 сар хахаха.
  • Зочин 2018-08-02 14:21:17
    Мөнгө уаах гэмт хэрэг гэдэг нь шал өөр ойлголт шүү дээ. Гар утас хаясан, гээсэн, олсонтой огт хамаагүй.
  • хүү 2018-08-02 10:00:50
    Юу вэ? худлаа байлгүй дээ
  • зочин 2018-08-02 09:16:32
    Ёстой нээрээ хэлэх ч үг олдохгүй юм. Энэ хууль гэдэг чинь юу болсон юм бэ? Эсвэл энэ хуульчид нь ийм тэнэг болоо юу
  • ХЭ ХЭ ХЭ 2018-08-02 09:08:54
    энэШҮҮХ НЭГ Л БИШ ЭЭ. МАГАДГҮЙ ХУЛГАЙЛСАН ХҮН ҮҮНЭЭС БАГА ШИЙТГЭЛ АВНА ДАА
  • zochin 2018-08-02 09:06:24
    Olson hunii olz gedeg baihaa ym olz ch blohoo baijee
  • !!! 2018-08-02 08:30:06
    Мөнгө угаах гэж үүнийг хэлдэггүй юмаа! Эрүүгийн хуулийн 17.5-д заасан "гээгдэл хөрөнгө завших" гэмт хэрэг байхгүй юу!!! 18.6 бишээ!!!!
  • zochin 2018-08-02 08:07:23
    shuuhiinhend uur shiidchih hereg baidaggui yum bh daa
  • Зочин 2018-08-02 08:06:00
    Юу нь сүртэй юм бэ Хэдэн тэр бумаар н идсэн хүндээ арга хэмжээ авахгүй байж Гар утас олсон хүнийг 6 сар хорисон гэх шиг, Хийх ажил олдохгүй байгаа юм байхдаа ,...