Монголын мэргэн буудагчид шилдэг наймд үлдлээ

Цэргийн дөрөвдүгээр их наадам долоодугаар сарын 28-ны өдөр Москва хотын “Алабино” дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний сургалтын төвд нээлтээ хийсэн. Цэргийн наадмын нэг төрөл болсон "Мэргэн буудагчийн зааг" тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байна. Тэмцээний нэгдүгээр үе шат долоодугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 01-ний өдөр явагдаж өндөрлөлөө.

Тус шатанд багууд хүн нэг бүрийн сорилын буудлагыг нийт 7 дасгалаар боловсруулж оноогоо гаргасан. Тус тэмцээнд нийт 18 улсын баг тамирчид оролцож байгаагаас нэгдүгээр шатны дүнгээр нийт 8 шилдэг багийг шалгаруулж, хагас шигшээд буюу хосын төрөлд оролцуулахаар болов.

Хурандаа С.Түвшинбаяр дасгалжуулагчтай манай улсын баг тамирчид Зэвсэгт хүчний 330, 350, 016, 311 анги, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн мэргэн буудагчдаас бүрджээ. Ийнхүү тэдний цэц мэргэн байж 116 оноотойгоор Бангладеш, Беларусь, Иран, Казахстан, Хятад, Орос, Узбекистан улсын баг тамирчдын хамт шилдэг найман багт шалгарч, хагас шигшээд оролцох эрхээ аваад байна.

Хагас шигшээ уралдааны гарааны сугалаа энэ сарын 3-ны өдөр явагдаж, энэ сарын 04-ний өдрөөс уралдаан эхэлнэ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бэлтгэл офицер 2018-08-03 07:40:16
    дэлхийн цэргийн наадмуудад дан Зэвсэгт хүчний нөхдүүд оролцох юм.Эхлээд улс дотроо цэргийнхэн аваргаа шалгаруулаад түрүүлсэн нь явбал илүү амжилт гаргана даа