Үерт өртсөн газрыг халдваргүйжүүллээ
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт долдугаар  сарын 17-нд орсон  хүчтэй аадар борооны улмаас үерийн нөхцөл байдал үүссэн байна.

Үерийн улмаас хамгаалалтын суваг шуудуу, гуу жалганд ил задгай хаясан хог хаягдал, зарим айл, өрх, албан байгууллагын нүхэн жорлон, бохирын цооног халин урсаж, зам талбайн хөрс орчныг ихээр бохирдуулжээ.
 


Тиймээс Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон үерийн улмаас бохирдсон гудамж талбай, голомтын бүсийг тогтоож, нийт  264836 м2  талбайд халдваргүйтгэлийг хийлээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.