Ачааллаа дийлэхээ больсон ХСҮТ-д дахин шинэ барилга хэрэгтэй байна

Улсын эмнэлгүүдээс хамгийн их ачаалалтай эмнэлэг бол яах аргагүй Хавдар судлалийн үндэсний төв юм.

Учир нь энэ эмнэлэгт өглөөний 05.00 цагаас үдшийн 21.00 цаг хүртэл бум бужигнаж түм түжигнэсэн байдалтай байдаг. Өвчиндөө шаналсан хүмүүс, тэргэнцэр дээр түрүүлсэн өвчтнүүд гээд үнэхээр харахад нүд халтирам, сэтгэл шаналам харагддаг.

Манай улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг.  Өдөрт хорт хавдраар 100 гаруй хүн өвчилснөө мэддэг бол энэ өвчнөөр өдөрт 10 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Жилд хавдрын улмаас 4000 орчим хүн нас барж, 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна гэсэн харамсалтай статистик бий.

Үнэхээр харамсалтай цөөрч болохгүй цөөхөн монголчууд өдөрт 10, 10-аар нь алдаад байвал юу болох уу, зөвхөн хорт хавдар өвчнөөр шүү дээ. Үүний цаана өчнөөн шалтгаан, осол эндэгдлээр манай улс иргэдээ алдсаар байгаа нь үнэн.
Тэгвэл өдөрт ачаалалаа дийлэхгүй байгаа дээрх эмнэлэгт өнгөрсөн долдугаар сард асуудал гарсан.

Шинэ өргөтгөл нь усанд автаж, дээврээс нь дусаал гоожин, зарим тоног төхөөрөмжөө ажиллуулж чадахгүй, шинээр нь хайрцагтай байлгасан чигээр нь байна.


Нөхцөл байдал ийм байхад тоног төхөөрөмж, хүний нөөц нэмэгдээгүйн зэрэгцэээ 1983 онд ашиглалтад оруулсан барилгыг өртгөсөн ч чанарын шаардлага хангахгүй байгаа зэрэг “зовлонтой” асуудлаа өчигдөр дэд сайд Л.Бямбасүрэнд эмнэлгийнхэн дахин танилцуулав. Хэдхэн хоногийн өмнө салбарын сайддаа танилцуулж зарим асуудлыг газар дээр шийдвэрлэж, цаашид яахаа  ярилцсан юм. 

Тус төвийн Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “Өдөрт давхардсан тоогоор 133 хүн мэс засал хийлгэхээр хүлээж байна. Хуучин барилгын мэс заслын дөрвөн өрөөнд долоо хоногт 2590 хагалгаа хийдэг. Ачаалалаас шалтгаалж халдвар, хамгааллын дэглэм алдагдвал яах вэ. Өргөтгөлд элэг болон ходоод, нойр булчирхайн мэс засал хийх хоёр тасаг нээхээр төлөвлөсөн ч барилгын хаяавч цөмөрч, В хэсгийн дээврээс дусаал гоожин гадна, дотор хана усанд нэвчсэн байна” гэв.

Дэд сайд Л.Бямбасүрэн “ХСҮТ-д дахин шинэ барилга нэн даруй шаардлагатай байна. Үүнд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Засгийн газраас хөрөнгийг шийдлээ ч хугацаа шаардагдана. Харин ХСҮТ-ийн хажууд эмнэлгийн зориулалтай 12 давхар барилга баригдаж байна. Ирэх аравдугаар сард ашиглалтад оруулах юм. Үүнийг хавдрын эмнэлэг болгож болох эсэх асуудлыг ЭМС-д танилцуулна” гэлээ.

Тэгвэл ХСҮТ-ий барилгад шалгалт хийсэн МХЕГ-ын байцаагчид барилгын нөхцөл ямар байгаа талаар дүгнэлт гаргасан ч дүгнэлт нь эмнэлгийн даргын гарт очоогүй байгаа гэнэ. Эмнэлгийн барилгыг төлөвлөх, зураг төслийг нь боловсруулах мэргэжлийн хүн байхгүйг эмч нар хэлж байна. Хонгилын давхрын бохирын шугамын хэт доор суурилуулсан учраас ариун цэврийн өрөөг ашиглах боломжгүй болжээ.

О.Сайхан
Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-08-05 15:29:47
    Shine bait bish .onovchtoi udirdlaga ajliin cagiin nyagtral heregtei ...5 dah odor 1 cagt tarna tegeed 2 odor amarna...
    202.9.47.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-05 04:47:36
    Yu gej unegui ogoh vede dor hayj 2nugalj zarna 10-20 huvi saidiin karmaand orno
    43.242.243.40
    Мэдэгдсэн Хариулах
  • U 2018-08-03 07:06:00
    Bilegt bairaa ulsdaa unegui ogchoochee. Byan hun bizdee. Gawiya baiguulchaachee
    27.123.214.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-03 05:41:43
    Одоо болиоо. Та нарт шинэ байр байр биш, оновчтой удирдлага, зохион байгуулалт, сахилга бат хэрэгтэй байна.
    202.1.199.194
    Мэдэгдсэн Хариулах
  • s 2018-08-03 04:30:08
    Bilegt gishuunii shahaanii PR yum shiv de kk. Yaah gj UIH ordog ve? kkk
    202.9.40.1
    Мэдэгдсэн Хариулах
  • арай ч дээ 2018-08-02 14:19:10
    эрхэм гишүүн Билэгт авгай байраа улсад шахах гэж зүйл бүрээр тархи угаахаа боливол яасан юм бэ, ямар цадаж ханадаггүй шунал вэ, хүний өвчнөөр хүртэл шантаажлаад...
    66.181.186.212
    Мэдэгдсэн Хариулах
  • zovhin 2018-08-02 12:39:12
    icheecheee, Bilegtiin baishing awah geed chichirchih yum
    64.119.27.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-02 08:58:19
    Сарангэрэл зайлж байж асуудал шийдэгдэнэ
    66.181.168.83
    Мэдэгдсэн Хариулах
  • iregen 2018-08-02 08:39:54
    Chinburen, Bayarsaikhan nar ni emnelgiin gazar deer ajilchdiin suuts nereer 12 davhar barij huvidaa zarsan,. tegeed gazargui bolson, shalgah heregtei ..
    202.21.112.37
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-02 05:32:12
    Хавдар, гэмтэл, халдварт бол тийм онцгой тусдаа өвчин биш. Гадаадын ямарч нэгдсэн эмнэлэг ийм өвчтөнг аваад эмчилдэг. Оросын системээ өөрчил, төвлөрлөө сааруул....
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Ме 2018-08-02 04:52:40
    Билэгтийн байшинг авчих санаатай тархи угаалт яваад бна уу гэсэн хар төрөөд бна. Зориг гаргаад энэ эмнэлэгээ хотоос зайдуу гаргасан нь дээргүй юу,
    66.181.160.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Unen 2018-08-02 04:10:41
    Tsagdaa, tagnuul shine bair bariad baidag, ene tusviig emnelegt l uguh heregtei...
    103.10.23.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Төвлөрлийг задал 2018-08-02 03:27:31
    Хавдар, Гэмтэл гээд мэргэжлийн чиглэлээр нь хэт төвлөрүүлэх нь буруу. Аймаг, Дүүргийн эмнэлгүүд хавдар, гэмтлийн тасагтай байгаад тэндээ авдаг бх хэрэгтэй.
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-02 02:38:13
    монголчууд хавдраар ингэж их евчилдег болчихсон юм уу эсвэл энэ эмнэлгийн далд бизнес цэцэглээд бна уу хунс гэж хор иддэг болсон юм уу нэг л биш санагдаад бна
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-02 02:35:09
    За мэдэхгүй орос ах нар л барьж өгсөн ах нараа 1990 он ардчилал гэж өвчилж байхдаа гомдоосон нэг иймэрхүү
    202.9.42.8
    Мэдэгдсэн Хариулах