Молор эрдэнэ хэмээн дээдэлдэг морьдыг яргачилсан залуусыг олмоор байна
Монгол хүмүүст өрөвч нинжин хүнлэг сэтгэл гэж алга. Адгуус амьтныг хайрлахгүй юмаа гэхэд ядаж  яргачилж зовоохгүй байх хэрэгтэй шүү дээ.  

Хэдхэн хоногийн өмнө хэсэг морьдыг яргачилж, хөлийг нь улаан нялга болгосон байсан зураг цахим сүлжээнд тавигдаж олон хүн шэйр хийсэн харагдав.

Тодруулбал, энэхүү зургийг постын хамт оруулсан хүн ингэж бичжээ.

“Долдугаар сарын 06-ны өдөр. Байгалийн гамшиг дуусах гэж байтал Дайргын голын гурван монгол эрийн ийм гутамшигт гамшиг тохиосон юм. Монгол эр хүн даанч ийм зүйл хиймээргүй юмаа.

Та нар нүдээр үзсэн бол аймшигтай байсан шүү. Бид нар малын эмч аваачиж нэг өдөр нэг шөнө бүтэн оёулаад дийлээгүй.

Отроор явсан айлууд буцаж явахад нь мөндөр орж нисэхийн торны үзүүрээс уруудаад явж байгаа адууг ногооны талбай руу орох нь гэж хужаа мотоциклийн тормозны торсоор чавхдаж ийм болгосон байна. Энэ монгол хүн мөн үү.
Одоогоороо эдгээр адуунууд тарчилсаар л байна. Малын амь даанч бөх юм даа. Малыг ийм болгосон малаас дор хүмүүсийг хайж олмоор байна. Сураг ажиг мэдэж байгаа хүмүүсээс мэдээлэл авмаар байна.

Цагдаагийн газарт мэдээлэл өгч тусална уу. Нууцыг хадгална. Үүнээс хойш дахин ийм явдал болсон гэж сонссон. Оторт явж явж хэдэн үлдсэн малаа арайхийж туугаад явж байхад нь нутгийн хүмүүс нь ингэж угтаж авлаа гэж үү. Даанч дээ. Монгол эрчүүд минь ухаараач. Нэг айлын есөн адууг ийм аймар болгосон байна билээ шүү” гэжээ.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-08-02 11:19:22
    xyjaa baix aa Mongol deel ömssön xyjaanyyd baix Arai mongol er xvn iim yum xiixgvi
    93.221.177.153
    Мэдэгдсэн Хариулах
  • ганбаа 2018-08-02 06:12:42
    энэ хүмүүс Монгол хүн бишээ. мөн бол биш болсон
    122.201.23.83
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!! 2018-08-02 02:14:47
    20-30 км газар морь уралдуулан тарчлаан зовоож байгаа нь энэрэнгүй явдал уу?? Барианд арай ядан орж ирж буй морьдыг хараад сэтгэл өвддөг!!!
    66.181.160.12
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-02 02:01:56
    HAIJ YADAAD BAIH YU BNA NOGOONII TALBAI RUU ORUULAHGUI GESEN MAL INGEE BIZ DARUI OLJ SHIITGELIIN OG
    202.9.42.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-02 01:53:33
    Энэ яав ч монгол хүн биш. Ногоо тарьсан хужаа нар л бх. Хатуу шийтгэл оноох хэрэгтэй олоод.
    150.129.140.159
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-02 01:32:13
    Ногооны талбайн эзэн.
    174.50.62.78
    Мэдэгдсэн Хариулах