Урсгал сөрдөг жолооч нарын эрхийг хасдаг болжээ
Замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, бусдыгаа хүндэлдэггүй, хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг бүдүүлэг соёлгүй жолооч нарт Замын цагдаагийн албанаас хатуухан арга хэмжээ аваад эхэлжээ.

Тухайлбал, урсгал сөрж давхидаг жолооч нарт анхааруулга өгөхөөс илүү жолоо барих эрхийг нь гурван сараар хасч, торгуулийн арга хэмжээ авч байна. 

Үүнийг ард иргэд болон жолооч нар маш зөв шийдвэр хэмээн дэмжиж байна. Дээр нь нэмээд буруу эгнээгээр дайрч орж ирж түгжрэл үүсгэдэг жолооч нарын эрхийг хасчихвал бас зүгээр байх гэсэн саналыг гаргаж байгаа ажээ.

Дашрамд дуулгахад, замын хөдөлгөөнд соёлтой, хууль дүрмээ биелүүлж оролцдог гэр бүлийг урамшуулж эхэлжээ.

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-02 01:46:35
    Эрхийг нь 3 сараар хасч, 50 мянган төгрөгөөр торгож байгаа юм байна. Давхар шийтгэл бишүү. 50 мянган төгрөгөөр торгоход л хангалттай баймаар юм.
    • zochin 2018-08-02 11:52:59
      chi yag ursgal surdug hun bna shde. 1 jil-eer hasaad 500-1000,000 tugruguur torgoh heregtei!
  • жолооч 2018-08-02 00:48:43
    замын цагдаа одоо л ухаан орж байна.
  • Жолооч 2018-08-02 00:25:28
    Мөн үргэлжилсэн шугам давах гээд бүтэн эгнээ хаагаад зогсдог жолооч нарыг торгох хэрэгтэй. Дүрэм зөрчиж байгаа жолооч нарын зургийг авч facebook дээр тавья.
  • Жаргал 2018-08-02 00:25:25
    Маш зөв
  • Zochin 2018-08-01 15:22:36
    Урсгал сөрөх нь хамгийнн бүдүүлэг, бас ноцтой зөрчил биздээ, үүнийг өмнө нь зөрчилд тооцож арга хэмжээ тооцдоггүй байсан юмуу?
  • zochin 2018-08-01 14:23:19
    Дээр нь бүдүүн яндантай их чимээ гаргаж давхидаг,. явган хүнд зам тавьж өгөх дургүй дайрчих гээд байдаг, орон сууцны хороололд шөнө чанга сигналддаг нөхдүүд