Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

ХУД-ийн тавдугаар хорооны иргэдээс авсан судалгаагаар Яармагийн 21 дүгээр гудамжны айл өрхүүд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох 1-9 дүгээр гудамжны айл өрхүүд дахин төлөвлөлтөд хамрагдаж барилгажуулах хүсэлтийг гаргажээ. Тус судалгаанд 229 нэгж талбар хамрагдснаас 184 нэгж талбар буюу 80,3 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байгаа аж.  Иймд эдгээр иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл” хэрэгжүүлэх ГХДТ-2018-1 багцын байршлаар Нийслэлийн ХУД-ийн 5 дугаар хороо, Яармаг орчмын 10,4 га газрыг тогтоолоор батлав. Дээр заасан байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, төсөл, ажлын даалгаварыг боловсруулж батлуулах, иргэдийн санал хүсэлтийг судлан төлөвлөлтөд тусгаж, төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод даалгалаа.

Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг  журмын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй худалдаа үйлчилгээний салбарын 69 хувь нь нийслэл хотод төвлөрч, бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт нь улсын хэмжээн дэх борлуулалттай харьцуулахад 90-95 хувийг эзэлдэг бөгөөд улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй томоохон салбар.  

Нийслэлийн нийгэм эдийн засгийг 2016-2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу худалдаа, үйлчилгээний салбарын бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүн амыг чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр хангах, бизнесийн орчин, нөхцлийг сайжруулах, үйлчилгээний соёлыг  дээшлүүлэх зорилгоор “Худалдаа үйлчилгээ- 2020”, “Хүн амын ахуйн үйлчилгээ 2020” нийслэлийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн боловсруулж байгаа юм.

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төслийг хуулийн хүрээнд салбарын холбогдох хууль тогтоомжтой  уялдуулан, мэргэжлийн байгууллагууд болон иргэд аж ахуйн нэгжийн саналыг тусгаж боловсруулах юм. Тиймээс дүүрэг, нийслэлийн иргэний танхимуудад Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төслийг 2018 оны 8-р сарын 17-ны дотор зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлгийг зохион байгуулж, журмын төсөлд саналыг тусган  8 дугаар сарын 24-ны дотор НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Тэргүүлэгчдийн нарийн бичгин дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нарт үүрэг болголоо.

НИТХ-ын ХМОНХХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-02 01:58:04
    ингэж хоосон иөнгө үрэх гэж байхаар, хөдөө АА эрхлүүлээд тараан суурьшуулж хөдөө гадаагүй тарсан гадаадын доншуур тагнуулуудаас орон нутгаа хамгаал.